Хил дамнасан ложистик, хил дамнасан цахим худалдаа хөгжсөний үр дүнд Хятадын зах зээлд Цагаан сарын барааны нийлүүлэлт улам олширч, төрөлжсөн. Олон хэрэглэгчид импортын өндөр чанартай барааг хямд үнээр худалдан авч хэрэглэх боломжтой болсон. Дэлхийн аль бараа нь хэрэглэгчдийн дунд илүү алдартай вэ? Энэ жилийн Цагаан сарын худалдан авалт юугаараа ялгаатай вэ?
Цагаан сараар юу худалдаж авах вэ
Дэлхийн өнцөг булан бүрээс импортоор орж ирж буй далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, самар болон бусад бүтээгдэхүүний хосолсон багцыг илүү сонирхох болжээ.
Төрөл бүрийн улс орны самарны бэлэгний хайрцаг, дэлхийд алдартай гарал үүслийн гахай, үхэр, хонины махны иж бүрдэл, далайн хоолны иж бүрдэл зэрэг. Уламжлалт Цагаан сараар бэлддэг тамхи, дарс, элсэн чихрээс ялгаатай нь энэ Цагаан сараар импортын бүтээгдэхүүнүүдийг илүү сонирхсон явдал байлаа.
"Нема Frеѕн Веijing Jinуиаn" дэлгүүрт Оросын шинэхэн том том хавч, Бостоны хавч хүмүүсийн анхаарлыг татна. Дэлгүүр хэсч байсан Күй эгч:
- Жил бүрийн Битүүний үдэш оройн зоогны хамгийн гол хоол болгон хаан хавч худалдаж авдаг гэж хэллээ.
Норвегийн загас, Ваннамийн хөлдөөсөн түүхий сам хорхой, улаан хаан хавчны хөл, Тайландын хөлдөөсөн хар сам хорхой, Испанийн Иберийн хар гахайн мах, Австралийн Ангус үхрийн мах, Австралийн үхрийн мах гээд дэлхийн өнцөг булан бүрээс импортлон орж ирсэн гахайн мах, үхэр, хонины махны бэлэг дурсгалын багц, түүний дотор цэвэр үүлдрийн Вагю үхрийн мах нь хэрэглэгчдийн таашаалд хүрч байна.
Өмнө нь Цагаан сарын баяраар самрын дийлэнх хувийг дотоодын брэндүүд эзэлдэг байсан бөгөөд дийлэнх нь Хятадад үйлдвэрлэсэн самар байсан бол одоо гадаадаас импортолсон самарны бэлгийн хайрцаг нь хэрэглэгчдийн алганд хүрч, олон хэрэглэгчид ийм бэлгийн хайрцаг нь илүү таалагдсан гэж ярьж байлаа.
Энэ жилийн Цагаан сарын баяраар 1995 оноос хойш төрсөн хэрэглэгчдийн хувьд камер, хөгжмийн зэмсэг, биеийн тамирын хэрэгсэл зэрэг нь тэдний хүрээллийг олжээ. Дэвү аппликейшн хариуцсан дарга:
- Энэ оны 01-р сараас хойш Дэвү аппликейшн дээрх гитарын борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 2 дахин, камер 5 дахин өссөн байна. Мөн явган аяллын гутал болон бусад спортын хэрэгслийн борлуулалт хэд дахин, бүр арав дахин өссөн байна. Хариуцсан хүн Niке компаний нэг гутал богино хугацаанд 10 мянга шахам хос борлогдлоо. Lеgо-ны луу жилийн шинэ жилийн бүтээгдэхүүн худалдаанд гараад хоёрхон долоо хоног болж байгаа боловч мянга мянган цуглуулагчтай болсон байдаг.
АРRIL GОИRМЕТ Grееn Lеаf Sиреrмаrкет Веijing Кеrrу Sноррing Сеnтеr дэлгүүрийн худалдагч 8000 гаруй юаний үнэтэй испани хиам захиалсан үйлчлүүлэгчээ саяхан гаргаж өглөө. Тэрээр сэтгүүлчид хандан:
-Энэ үйлчлүүлэгч арван найздаа өгөхийн тулд испани хиамыг тусгайлан худалдаж авчээ. Энэ нь хөргөгчинд хадгалагддаг бүтээгдэхүүн учраас дэлгүүрээс шууд найзуудынх нь гэрт нь түргэн хүргэж өгсөн гэж хэлэв.
Сэтгүүлч “Оlе” нэрийн супермаркетэд ирлээ. Импортын хүнсний бүтээгдэхүүнд Испани, Герман, Швейцарь, Бельги зэрэг орноос шоколад, Австрали, Франц, Герман зэрэг орноос улаан дарс, гадаадын дарс орж байгааг худалдагч тодрууллаа. Итали, Дани улсаас жигнэмэгийн багцууд, Чилийн интоор, Японы усан үзэм, Шинэ Зеландын алтан киви, Чили тоор, америк алим, Перугийн ногоон усан үзэм зэрэг импортын жимсийг Цагаан сараар хэрэглэгчид байнга худалдан авдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд маш их эрэлттэй байдаг гэж тус дэлгүүрийн худалдагч хэлэв. Импортын жимс, өндөр зэрэглэлийн архи, гадаадын дарсыг хэрэглэгчид ихэвчлэн худалдан авч, бэлэг болгон хэрэглэдэг гэнэ.
Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Эргэлтийн болон хэрэглээний хүрээлэнгийн захирал Дүн Чао:
- Импортын бүтээгдэхүүн худалдан авах нь сүүлийн жилүүдэд Хятад улсын импортын эрэлт хэрэгцээ аажмаар нэмэгдэж байгаагийн тэмдэг юм. Жимс жимсгэнэ, нэр хүндтэй бүтээгдэхүүн, хязгаарлагдмал тооны дээд зэрэглэлийн ундаанууд өргөн тархсан нь дээд зэрэглэлийн хүнсний хэрэглээ ихээхэн өссөнийг харуулж байна. Үүнээс гадна, импортын хүртээмжтэй хэрэглээ өсөх хандлагатай байна. Гоо сайхны хэрэгсэл, массажер, ургамлын гаралтай үс будагч үзэг гэх зэрэг эрүүл, технологид нийцсэн мэдрэмжтэй бараа нь залуучуудын ахмадууддаа бэлэглэх хамгийн эхний сонголт болоод байна.
Ямар шинэ бүтээгдэхүүн байдаг вэ
Хүнсний төрөлд Испанийн хушга, ОХУ-ын чацарганы тос зэрэг эрүүл мэндийн хэрэгцээт бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн худалдан авах хүсэл сонирхлыг төрүүлж байна. Өмнө нь импортын оливын тос нийтлэг бүтээгдэхүүн байсан бөгөөд Испани, Итали, Грек зэрэг улсууд оливын тос үйлдвэрлэдэг гол бүс нутаг байв. Сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгаас оливын тос, наранцэцгийн үрийн тос, усан үзмийн үрийн тос, самарны тос зэрэг импортын шинэ жилийн бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн сонголт болж байна.
Хүнсний бус төрөлд импортын гал тогооны хэрэгсэл, жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл илүү их зарагдаж байна. Sиреrмаrкет Веijing Кеrrу Маll дэлгүүрийн худалдагч:
- Өмнөх жилүүдэд импортолж байсан тос шүршигч сав, жижиг холигч, цайны багц бэлэгний хайрцгийг сонгон авч, ажилчиддаа Цагаан сарын урамшуулал болгон тараадаг байсан бол сүүлийн жилүүдэд Цагаан сарын бараа болгон худалдан авах айл өрх, иргэдийн тоо нэмэгджээ. Худалдан авалт нэмэгдэж байгаа нь сүүлийн жилүүдэд эрүүл хооллолтод хүмүүс ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж байна.
Импортын түүхий эдийг ашигладаг хагас боловсруулсан хоол нь маш их алдартай. Сэтгүүлч Хэма Фрешийн Бээжингийн Жинюань дэлгүүрт импортын далайн хагас боловсруулсан хаан хавч, хавчны хөл, франц хавч гэх зэрэг хоол нь хэрэглэгчдийн дунд маш алдартай. Хаан хавчуудыг Баренцын тэнгис далайгаас барьж, усан онгоцонд чанан, хөлдөөж, Хятад руу тээвэрлэж ирдэг гэж дэлгүүрийн ажилчид сэтгүүлчид хэлэв.
Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил бэлэн хоол, хагас боловсруулсан хоолны амт нь шинэхэн хийсэн хоолтой ижил төстэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарсан байдаг. Саяхан Шанхайн Хүнсний аюулгүй байдлын холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд дөрвөн төрлийн хоол алтан медаль хүртжээ.
Цагаан сарын наймаа ид өрнөж байна
Платформ бүр хэрэглээг дэмжих олон арга хэмжээ авч, Цагаан сарын үеэр хэрэглээний чадавхийг бүрэн дүүрэн идэвхжүүлэхийн тулд импортын төрөлжсөн тусгай худалдаа, импортын барааг хямд үнээр борлуулжээ.
Жэжян мужийн Иү хотод 2024 оны Хятадын Иү хотын бараа бүтээгдэхүүний худалдааны наадам саяхан нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 150,000 төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулжээ.
- Өглөө бид 60 гаруй жуулчдыг хүлээн авсан бөгөөд тэдний олонх нь хямдралтай худалдааг сонирхож ирсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн, цэвэрлэгээний хэрэгсэл, жижиглэнгийн худалдааны бүтээгдэхүүнүүд харьцангуй их зарагдаж байна гэж Тайландаас бараа бүтээгдэхүүн оруулан ирж зарж байгаа эзэгтэй хэлнэ.
Гуаншид болсон АСЕАН-ы орнуудын шинэ жилийн цахим худалдааны экспо болон 2024 оны онлайн шинэ жилийн баярыг холбосон цуврал арга хэмжээ саяхан эхэлсэн. Энэхүү арга хэмжээ нь Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Тайланд, Вьетнам зэрэг зургаан улсын Наннин дахь ерөнхий консулын газруудыг хооронд нь холбож, Гуансийн орон нутгийн бүтээгдэхүүн, АСЕАН-ы орнуудын тусгай бүтээгдэхүүнийг сонгон авч дэлгэн борлуулжээ.
Онлайнаар худалдаа ч ид өрнүүн явагдав. Таоьао, Тмаll, JD.сом зэрэг цахим худалдааны томоохон платформуудын хямдрал саяхан эхэлж, Цагаан сарын хэрэглэгчийн зах зээлийг идэвхжүүлэх гол арга болжээ.
Дүн Чао:
- Цагаан сарын хямдралтай худалдааны үеэр янз бүрийн платформууд хэрэглээг дэмжих олон арга хэмжээ авдаг. Энэ нь хэрэглээний чадавхийг нэмэгдүүлэхэд тустай юм. Энэ жилийн Цагаан сарын хямдралтай худалдаа нь өргөн цар хүрээтэй явагдаж, соёлын цөм, брэндийн утгыг бүрдүүлэхэд илүү их анхаарал хандуулж, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицож, хэрэглэгчдийн олон төрлийн хэрэгцээг хангахад чиглэжээ.
