Хятадын дарга Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгч Рахмон нар 2022 оны 1-р сарын 4-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ "30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Тажикстаны харилцаа үсрэнгүй хөгжиж, түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүрсэн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орон хөгжлийн хамтын нийгэмлэг, аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийг байгуулахад манлайлан оролцож, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үлгэр жишээг үзүүлж байна. Хоёр талын стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, олон салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийснээр сайн үр дүнд хүрсэн. Цар тахлын эсрэг хоёр орны ард түмэн хамтдаа зүтгэж, бие биедээ тусалж, зовлон жаргалаа хуваалцан нь хоёр орны ахан дүүсийн найрамдлыг харуулсан юм".
Ши Жиньпин хэлэхдээ "Би Хятад, Тажикистаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Рахмонтой хамтран ажиллаж, шинэ үр дүнд тасралтгүй ахиц гаргахыг хүсэж байна. Хятад, Тажикистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, Хятад, Тажикистаны хувь заяаны цогц нэгдлийг нэн сайн байгуулж, хоёр орон ба хоёр оны ард түмэнд үр өгөөжөө өгнө".
Рахмон хэлэхдээ "Хоёр орны харилцааны түүхэн дэх энэ чухал мөчид би танд болон найрсаг Хятадын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Одоогийн байдлаар Тажикистан, Хятадын найрамдал, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, бүтээлч туршлага хуримтлуулж байна. Тажикистан, Хятадын харилцаа нь харилцан ашигтай, сайн хөршийн найрамдал, харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэлд тулгуурласан, өндөр чанартай шинэ хэлбэрийн улс хоорондын харилцаа юм. Бид хоёр орны харилцааны өнөөгийн хөгжилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Тажикистан, Хятадын харилцаа алс хэтийн ирээдүйтэй гэдэгт бат итгэлтэй байна".
