
Дэлхийн хамгийн том нарны энергиэр ажилладаг нисэх онгоц “Solar Impulse II” 7 дугаар сарын 26-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид газардаж, 35 мянган км зам туулж дэлхийг тойрох аяллын үүргээ биелүүлсэн байна. Уг нисэх онгоц нь зөвхөн нарны энергиэр эрчим хүч болгон нисдэг бөгөөд өдөр шөнөгүй нисэх боломжтой Швейцари улсад үйлдвэрлэсэн нисэх онгоц юм.
“Solar Impulse II” нь Абу Даби хотоос мордож дэлхийгээр аялсан бөгөөд сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний тухай ухуулга сурталчилгаа хийсээр явжээ. Нисэх онгоц Оман, Энэтхэг, Бирм, Хятад, Япон, АНУ, Испани, Египет зэрэг улс орнуудаар өнгөрч хүн төрөлхтний нислэгийн түүхэн дэх шинэ амжилтыг тогтоосон байна.



