
“2017 оны Хятад Хаомаобү бую Сайн Catwalk хүүхэд, багачуудын моделийн тэцээн”-ний Өвөр Монгол дахь салбар тэмцээний сонгон шалгаруулалт 4 дүгээр сарын 4-ны өдөр төгсгөлийн шатандаа шатандаа орсон байна. Мөн тун удахгүй хоёр дахь шатны сонгон шалгаруулалт, шигшээ тэмцээн шалгаруулах болно. Мөн Өвөр Монгол дахь салбар тэмцээнээр шалгарсан оролцогчид энэ оны 5 дугаар сард Шанхай хотноо зохион байгуулагдах Бүх Хятад Улсын ерөнхий шигшээ тэмцээнд оролцох болно.

“Хятадын Сайн Catwalk хүүхэд, багачуудын моделийн тэмцээн” одоогийн байдлаар Өвөр Монголын цорын ганц хүүхэд, багачуудын моделийн мэргэжлийн тэмцээн бөгөөд мөн таван жилийн турш уламжлал болон зохиогдоод байна. Энэ онд Өвөр Монголын тэмцээний хэдэн мянган оролцогч нэрээ бүртгүүлэн оролцлоо. Зохион байгуулагчдын илэрхийлснээр энэхүү тэмцээн зохион байгуулагдсан нь бяцхан моделуудад бие биеэсээ харилцан суралцах, өөрийгөө давтан боловсруулах боломж гаргаж өгч, мөн Өвөр Монголын хүүхэд, багачуудад зориулсан үйл ажиллагааны хөгжилд бэлтгэл болсон байна.



