solongonews
Пакистаны сонгуулийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэв
2024-02-20 11:11
Пакистаны сонгуулийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэв.

        Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин 19-нд:

    -Пакистанд болсон бүх нийт сонгуулийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэж байна.Пакистаны холбогдох бүх намууд сонгуулийн дараа улс төрийн эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хамтдаа хадгална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.

      Мао Нин хэлэхдээ “Хятад улс ойр дотно, найрсаг хөршийн хувьд Пакистаны ард түмний хийсэн сонголтыг бүрэн хүндэтгэж, Пакистаны холбогдох бүх намууд нийт сонгуулийн дараа улс төрийн эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, улс орны хөгжлийн ирээдүйг бүтээхэд хамтран ажиллана гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.Хятад, Пакистан хоёр улс бүрэн цагийн стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм.Хятад улс Пакистантай уламжлалт найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэн,бүх салбарт бодит хамтын ажиллагааг бэхжүүлж,шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад,Пакистаны илүү ойр дотно нийгмийг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.Ингэснээр хоёр ард түмэнд илүү сайн ашиг тусыг авчирч өгөх болно”.


 

Зохиогч: ЮАНЬ РҮЙ ФЭН ШИНЬРАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл