solongonews
Цар тахал болон банк санхүүгийн асуудлыг шийднэ
2021-12-17 17:36
Цар тахал болон банк санхүүгийн асуудлыг шийднэ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш 16-ны өдөр оны эцсийн дүгнэлтийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "2022 онд миний бие "Ковид-19"-ийн цар тахал болон олон улсын банк санхүүгийн системийн засаглалын алдагдлын асуудлыг голлон шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ" гэжээ.

Гуттериш видеогоор холбогдох үеэрээ "Одоогийн дэлхий нийтэд тулгарч буй цар тахал, тэгш бус байдал болон уур амьсгалын хямрал зэрэг ноцтой өрсөлдөөн сорилтуудыг дурдаж, мөн 98 улс орон оны сүүлчийн вакцинжуулалтын зорилгоо биелүүлээгүй, 40 улс 10 хувийн хүнээ вакцинд хамруулж чадаагүй. Орлого багатай орны 4 хувь ч хүрэхгүй хүн нь вакцинаа бүрэн хийлгэсэн. Вирусний тархалт зогсох шинжгүй байгаа нь вакцины тэгш бус байдал, эргэлзээ болон сагсуурснаас болж байна" гэжээ.

Эдийн засгийн тэнцвэргүй сэргэлт нь тэгш бус байдал болон эдийн засаг, ард түмний ачааллыг нэмэгдүүлж байна гэж Гуттериш хэлсэн бөгөөд тэгш бус байдал нэмэгдэж, нийгмийн донслолт, хоёр туйлшрал хурцдан, эрсдэл мөн нэмэгдсээр байгаа учраас олон улсын банк санхүүгийн тогтолцоог шинэчлэх цаг боллоо гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл