Хятадын хэвлэл мэдээллийн салбарын үйлдвэрлэлийн өртөг 2020 онд 3 их наяд юаньд хүрнэ
2018-06-26 14:51
Хятадын хэвлэл мэдээллийн салбарын үйлдвэрлэлийн өртөг 2020 онд 3 их наяд юаньд хүрнэ.
Хятадын хэвлэл мэдээллийн салбарын үйлдвэрлэлийн нийт өртөг 2020 он гэхэд 3 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна гэж Чинхуа Их Сургуулийн тайланд бичиж нийтлүүлжээ. "Уламжлалт мэдээллийн хэрэгсэл ба интернетийг цаашид илүү бэхжүүлэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбар нь өдгөө Хятадын цахим эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна" гэж Чинхуа Их Сургуулийн профессор Цүй Баогүө ярьж байна.
Хятадын хэрэглэгчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёлын салбарт илүү их мөнгө зарцуулдаг бөгөөд дээрх тайлангаас үзвэл өнгөрсөн онд уг салбарын зах зээлийн өртөг 16.6 хувиар нэмэгдэж 1.9 их наяд юаньд хүрсэн аж.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
