solongonews
Импортын экспо Хятад, Францын хамтын ажиллагаанд ач холбогдолоо үзүүлнэ
2019-10-30 21:10
Франц улс Хятадын олон улсын II экспогийн гол зочин улсын нэг болсны хувьд анхдугаар экспотой харьцуулахад Францаас тус үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн тоо олширч, талбайн хэмжээ илүү томорсон төдийгүй маш олон шинэлэг зүйлс ихтэй байх болно.

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа агентлагийн сурвалжлагч Чэнь Чэнь БНХАУ-аас Франц улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны газрын сайдын зөвлөх Гао Юань-Юаньтай ярилцлаа

Франц улс Хятадын олон улсын II экспоны гол зочин улсын нэг болсны хувьд анхдугаар экспотой харьцуулахад Францаас тус үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн тоо олширч, талбайн хэмжээ илүү томорсон төдийгүй маш олон шинэлэг зүйлс ихтэй байх болно. Үүнээс гадна, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Хятадад төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Импортын экспод оролцох гэж байгаа нь Хятад, Франц хоёр оронд онцгой ач холбогдолтой юм гэж БНХАУ-аас Франц улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны газрын сайдын зөвлөх Гао Юань-Юань дотоодын хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзах үеэрээ ийн ярьсан юм.

Франц улс бол анхдугаар экспоны чухал оролцогч улс юм. Импортын анхдугаар экспо нь 2018 оны Хятад, Францын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны онцлог үйл явдалд тооцогдож байв. Өнгөрсөн онд Франц улсаас 69 аж ахуйн нэгж уг экспод оролцож, эзлэх үзэсгэлэнгийн талбай 10 мянган кв.м-ийг давж, 1.55 тэрбум ам.долларын өртөг бүхий санамж бичигт гарын үсэг зурж байсан болохыг Гао Юань-Юань танилцуулав.

Франц улсаас үзэсгэлэнд оролцсон бизнес эрхлэгчид Хятадын зах зээлийг эерэгээр харж, удаах экспод оролцохоор идэвхтэй бүртгүүлсэн байна. Тэрээр цаашид танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн экспогийн 12284 кв.м талбайд Францын 78 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцохоор болсон нь оролцогчийн тоо болон талбайн хэмжээгээрээ аль аль нь нэмэгдсэн үзүүлэлт юм. Импортын II экспод нэгэн сонирхол татахуйц павильоныг шинээр гаргаж, дэлхийд тэргүүлэх тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч LVMH болон Kering корпораци анх удаагаа тус павильонд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулах гэж байна. Энэ нь тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч корпораци анх удаагаа ерөнхий корпорацийн зүгээс гадаадын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцох гэж буй үйл явдал аж.

Сүүлийн жилүүдэд Францын улс төрчид Хятад улстай хамтран ажиллах тал дээр эрмэлзэх болж, Францын нийгмийн олон салбарынхан ч хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам илүү анхаарах болжээ. Энэ тухай Гао Юань-Юань:

- Францын орон нутгийн улс төрийн лидерүүд болон аж ахуйн нэгжийнхэнтэй уулзалдах үед тэд байнга надаас Францын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд хэрхэн нийлүүлэх тухай асууж лавлан, тухайн орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах тухай хүсэлт тавьдаг гэлээ.

Гао Юань-Юань үзэхээр, “импортын экспо нь дэлхийн олон орны найрал дуу юм. Хятад улс энэ мэт олон улсын индрийг байгуулсан нь дэлхийн бараа бүтээгдэхүүн, мэргэжил чадвар, стандарт үйлчилгээг Хятадад харуулж, Хятадын зах зээл болон хэрэглэгчдийнхээ шаардлагыг хангаж байгаа төдийгүй дэлхийн олон орны худалдан авагчдын хэрэгцээг хангаж буй явдал юм” гэж ярьлаа.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл