solongonews
Цахим сургалтын цагийг 30 хувиас хэтрүүлэхгүй
2021-05-13 09:52
Цахим сургалтын цагийг 30 хувиас хэтрүүлэхгүй

Саяхан Хятадын Боловсролын Яамны албан ёсны вебсайт "Хүүхэд, өсвөр насныхны ойрын харааны гажгаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын төлөвлөгөө (2021-2025)" -г нийтэлжээ. "Төлөвлөгөө"-нд зарчмын хувьд цахим бүтээгдэхүүн ашиглах сургалтын цагийг нийт сургалтын цагийн 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан бөгөөд зарчмын хувьд цаасан дээр үндэслэсэн даалгаврыг хийнэ гэжээ.

Боловсролын Яам энэ сарын 11-ний өдөр Бээжин хотод хэвлэлийн бага хурал хийж, хүүхэд, өсвөр насныхны нүдний ойрын харааны гажгаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Боловсролын яамны Спорт, эрүүл мэнд, урлаг, боловсролын газрын дарга Ван Дэнфэн хэлэхдээ "2018 онд Хятад улсын хэмжээнд хүүхэд, өсвөр насныхны харааны гажгийн ерөнхий түвшин 53.6 хувь байсан бөгөөд 2019 онд 50.2 болж буурсан. Харин 2020 онд цар тахлын улмаас хүүхдүүд, өсвөр насныхан онлайнаар илүү их цаг сурч, гаднах хөдөлгөөн багассанаар ойрын харааны гажгийн ерөнхий түвшин 2019 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн" гэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл