solongonews
Япон сувдан гоёлын ”Shimomurakei” брэндийг танилцууллаа
2016-11-01 18:28
”Shimomurakei” брэндийн сувдан гоёлын бүтээлүүдийг танилцуулах өдөрлөг өнөөдөр ”Central Tower”-ийн II давхрын ”Gran E One’s” дэлгүүрт боллоо.

Энэхүү өдөрлөгт тус брэндийг үүсгэн байгуулагч "Shimomura Kei"  өөрөө оролцсон юм. Танилцуулга өдөрлөгийн үеэр өөрийнхөө бүтээлийг хэрхэн бүтсэн тухай товч танилцуулсан юм.

Тэрээр брэндээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн байна. Загвар зохион бүтээгч Shimomura Kei нь 1964 онд Токио хотод төржээ.

Удмаараа Кобэ хотын Сувд боловсруулах үйлдвэрийн эзэмшигчид бөгөөд тэрээр тус үйлдвэртээ 16 жил дизайны хэлтсийг хариуцаж ажиллажээ.

2001 онд өөрийн "Shimomurakei"  хэмээх брэндийг бий болгож энэ үедээ дэвшилтэт технологийг орчин үетэй  хослуулсан  шинэлэг бүтээл гаргасан нь олны таашаалыг хүртсэн байна. 

Тэрээр хийсэн бүтээлүүдээрээ нэрд гарч, жил болгон гаргадаг шинэ коллекц нь олонд хүлээлт үүсгэх болжээ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл