solongonews
Гадаадын найрсаг хүмүүс Хятадын үндэсний баярын амралтыг тав духтай өнгөрөөж байна
2018-10-03 20:41
Сүүлийн жилд, Хятадын нээлттэй байдал тасралтгүй түргэснээр, гадаадын нэн олон хүмүүс Хятад оронд ирж ажиллаж суралцан, амьдрах болсон юм.

   Одоо яг Хятадын үндэсний баярын алтан долоо хоногийн амралт болж   байгаа болохоор, Хятадад ажиллаж суралцаж байгаа гадаадын маш олон хүмүүс энэхүү амралтын хугацааг улам тав духтай өнгөрөөж байгаа ажээ.

Тоо бүртгэлд харуулснаар, 2017 оны эцсийн байдлаар, дэлхийн олон газраас бараг 500 мянган оюутан ирж, Хятадын их дээд сургуулиудад суралцаж байна. Хятадад ирж суралцагсадын тоо хоёр жил дараалан 10   гаруй хувиар нэмэгдснээр, Хятад улс нь Азидаа гаднын оюутан ирж суралцдаг хамгийн том зорилтод орон болжээ. Канадаас ирсэн Жанеау Хятадад хоёр дахь жилдээ   суралцаж байгаа ажээ. Энэ жилийн үндэсний баяраар тэр Канадаас ирсэн найзуудтайгаа хамт Шаньдүн мужийг зорьсон байна.

Тэрээр хэлэхдээ: "Үндэсний баярын хугацаанд Бээжин нэлээд түгжээ ихтэй учир, би түр гадагш явахаар шийдсэн. Ноднин би Хятадын Ши Ань, Чэндү, Нань Нин гээд маш олон газраар аялсан. Би Шаньдүнд очиж   байгаагүй, тэнд маш гоё хэмээн сонссон болохоор, очихоор шийдсэн юм" гэв.

Румын улсаас ирсэн Дана Хятадад ирээд удаагүй юм, тэр Жанеаутай адилаар Хятадын олон газраар явж байсангүй, үндэсний баярын урт   амралтаар тэр Бээжин хотоор тойрон танилцахаар болсон юм.

Тэрээр хэлэхдээ: "Европод бид ингэж ёслол төгөлдөр баяраа тэмдэглэж байгаагүй, иймээс би маш догдолж байна. Би хөл   хөдөлгөөн ихтэй газраас зайласхийж, түүх соёлын дурсгалт газраар аялахаар болсон   юм" гэжээ.

Амралтын хугацаанд, Узбекистан улсаас ирсэн оюутан Жураев Шахзод Бээжингийн хориотой хот, тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэн зэрэг эртний түүх дурсгалын газраар аялан тойрсон байна.

Тэрээр хэлэхдээ: "Хятадууд энэхүү баяраа хэрхэн тэмдэглэдэг, мөн Хятадын зан заншил, уламжлал, соёлтой танилцаж, хятад найзуудтайгаа хамт энэхүү баяраа тэмдэглэх нь маш чухал хэмээн бодож байна" гэв.

Сүүлийн жилд, Хятадын нээлттэй багтаамжтай орчин   болон олон улсын хэмжээн дэх хүчирхэг том нөлөө тусгал нь гадаадын маш олон   чадвартаныг татан авчирсан байна. Дэлхийн чадвартны хөдөлгөөн шилжилтын хувьд, өнгөрсөнд Хятад улс чадвартнаа гадагш гаргадаг орон байснаа аажмаар маш том өрсөлдөх хүчинтэй чадвартнуудыг ихээр татан авчирдаг орон болжээ. Гадаадын маш олон хүмүүс Хятадад ажиллаж амьдрах болсон байна. Лаос улсаас ирсэн Фесамоне Хятадад гурав дахь жилдээ ажиллаж байна.

Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ: "Жил болгоны Хятадын үндэсний баярын уур амьсгал маш өтгөн зузаан байдаг, замын хоёр тал болон ажлын газруудаар цөм цэцэг хуар байрлуулсан байдаг. Бүх хотоор дэнлүү чийдэн алаглаж,   замын хоёр талын чимэглэлийн хажууд жуулчид зургаа авхуулж, дурсгал үлдээдэг. Би үндэсний баяраар Бээжин хотоор тойрохоор төлөвлөсөн, би Тянь Ань Мэнь талбай,Ван Фүжин гудамж ба зарим цэцэрлэгт хүрээлэн зэрэг ойрхон мөртөө зам нэвтрүүлэг дөхөм төд газруудаар явах болно. Мөн жуулчдын байнга очдог газраар ч явах болно"   гэжээ.

Фесамоне хэлэхдээ: Үндэсний баярын хугацаанд,Хятадад байгаа гадаадын хүмүүс энэхүү баярыг өөрийн биеэр мэдэрч өнгөрөөдөг. Үндэсний баярын урт амралт нь дэлхий дахинд Хятадын соёлыг тал бүрээр харуулдаг цонх ба индэр болсон байна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл