Дөрвөн сарын өмнө Хэ Нань мужийн түүхийн дурсгалт зүйлсийн археологийн судалгааны академи, Шиньжэн хотын аялал жуулчлал газар зэрэг холбогдох салбарынхны санаачлан зохион байгуулсан “Шиньжэн хотын Жэн гүрний гуужалганы нийтийн археологийн үйл ажиллагаа” албан ёсоор эхэлсэн байна.

Хэ Нань мужийн археологийн салбарынхан 16 жилийн дараа дахин нэг удаа Хятадын эртний Жэн гүрний том гуу жалганд археологийн хайгуул хийж байгаа нь энэ аж.

Харин одоогоор нийт 130 гаруй өдрийн хайгуул хийгээд байгаа бөгөөд 2400 жилийн өмнөх “Нандин эрдэнэ болсон морин тэрэг”-үүдийг илрүүлсэн байна. Эдгээр олдворуудын нэг нь өнөөдрийг хүртэл Хятадын Жэн Хан гүрний эртний хотын дотроос илрүүлсэн хамгийн том тэрэг болж байгаа юм байна. Мөн тус тэрэгний оройд өнгөт хатгамалтай суудлын дэвсгэр олджээ. Энэ нь ч анхны онцгой илрүүлэлт болоод байгаа аж.

