Хятадын Худалдаа хөгжлийн яам болон бусад 9 хэлтэстэй хамтран саяхан "Шяний(хошуу)худалдаа гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2025 он)"-г судалж, боловсруулсан байна. (Цаашид "Төлөвлөгөө" гэх)
Шяний зохицуулалтад суурилсан хөдөө аж ахуйн арилжааны тогтолцоог бий болгохыг уг “Төлөвлөгөө”-нд санал болгосон байна. 2025 он гэхэд орон даяар 500 орчим шяний худалдаа бизнесийн салбарыг хөгжүүлж, шяний түвшний логистикийн төв, худалдааны төв (том, дунд оврын супермаркет, зах) болон хөдөө орон нутгийн дэлгүүр барьж байгуулна. 90 хувиас дээш хэмжээний шянь нь "үндсэн" болон арилжааны үйл ажиллагаанаас дээгүүр түвшинд хүрсэн худалдаа үйлчилгээний чадавхтай болох бөгөөд шаардлага хангасан бүс нутагт үндсэндээ тосгон бүрд буухиа шуудан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэж төлөвлөсөн байна.
"Төлөвлөгөө" нь шяний худалдааны сүлжээний барилга байгууламж, хэлбэрийг сайжруулж, хөдөө орон нутгийн логистикийн хамтын хангамжийг хөгжүүлэх, шяний эргэлтийн бизнесийг өөрчлөх, шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, хөдөөгийн хэрэглээний зах зээлийг баяжуулан, хөдөөгийн цахим худалдааг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүний хангамжийн түвшинг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг 7 чиглэлээр гол ажлуудыг тодорхой болгож, ерөнхий зохицуулалтыг хийж, бодлогын уялдааг сайн зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ.
