
“Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн Олон улсын Монгол сурвалж бичгийн судлалын Төв” байгуулагдах ёслол 2019 оны 10-р сарын 25-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хятадын үндэстний цөөнхийн Утга зохилын ордонд болжээ. Тус үйл ажиллагааг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль санаачлан, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн Монгол хэл утга зохиол судлах газар, Монгол судлалын Олон улсын шинжилгээний төвөөс зохион байгуулжээ.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн захирал Дорнотэнгэр профессор тус төв байгуулагдах ёслолыг нээж, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн дэд захирал Ван Лайши “Төв”-ийн хаягийг өлгөсний дээр Төвийн үндэстний их сургуулийн Мянгад Эрдэмт профессорт “Төв”-ийн эрхлэгчийн томилолтын бичгийг гардуулан өгчээ.

Академич С.Чулуун “Монгол сурвалж бичгийг хөгжүүлэх онол үзэл баримтлал ба монгол судлал” сэдвээр, Мянгад Эрдэмт профессор “Хятад улсад хадгалагдаж байгаа 18 дугаар зууны тод үсгийн модон барын сурвалж бичгийн тухай” сэдвээр тус тус эрдэм шинжилгээний илтгэл тавив.

Тус төв нь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сонгодог судлалын бүтээн байгуулалт, олон улсын монгол судлалын сонгодог судлалын бүтээн байгуулалт, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээнд үйлчилж, дараах хэдэн ажлыг биелүүлэх болно. Тухайлбал: 1. “Бүс ба зам” дагуух улс орны монгол сурвалж бичгийн том хэмжээний цуврал зурагт номыг төсөвлөн хэвлэх; 2. “Бүс ба зам” дагуух улс орны монгол сурвалж бичгийн судалгааны том хэмжээний цуврал номыг төсөвлөн хэвлэх; 3. Олон улсын эрдэм шинжилгээний хурал, улсын дотоодын эрдэм шинжилгээний хурал ба дээд түвшний лекц зохион байгуулах; 4. Монгол сурвалж бичгийн дата сан байгуулах; 5. Олон улсын монгол судлалын хамгийн том, хамгийн суурь чанартай цуврал номыг төсөвлөн хэвлэхэд байна.


