solongonews
Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөх эсэхийг энэ онд шийднэ
2016-01-14 11:10
Европын холбооны комисс 13-нд бүгд хурал хуралдуулж, Хятадын зах зээлийн эдийн засгийн статусын асуудлыг хэлэлцэх хэргийг төлөвлөгөөндөө оруулжээ.

Европын холбооны комисс энэ асуудалд бүх талын үнэлгээ хийж байна. Энэ оны сүүлийн хагаст албан ёсны саналаа гишүүн орнуудад өгч хэлэлцүүлэн батлах болно.

Европын холбооны нэгдүгээр орлогч дарга Франц Тиммеманс хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын зах зээлийн эдийн засгийн статусын асуудал нь Европын холбооны эдийн засгийн хөгжил болон олон улсын худалдааны хэтийн төлөвт холбогдож байна. Европын холбооны комисс энэ асуудалд тал талаас нь үнэлгээ хийх шаардлагатай байна. Ялангуяа Европын ажлаар хангах зах зээлд үзүүлэх нөлөөнд үнэлгээ хийх шаардлагатай байна. Европын холбооны комисс болон түүний харьяа байгууллага хэдэн сарын хугацаа хэрэгсэж холбогдох тоо баримтыг цуглуулан, албан ёсны саналаа оны сүүлийн хагас жилд гаргах болно гэжээ.

Европын холбооны комиссын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчид хэлэхдээ, тус комисс мөн өдөр уг асуудлын дарааллын талаар ярилцлаа. Европын холбооны тогтоолын дэс дараалал ёсоор Европын холбооны комисс бодит төсөл боловсруулж Европын холбооны зөвлөлийн хуралд өргөн барьж хянан хэлэлцүүлж батлах ёстой юм. Хэрэв Хятадын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрвөл төслийг эцэст нь Европын холбооны парламент болон гишүүн орнуудын парламентад өгч холбогдох хуулийн тогтоолд өөрчлөлт оруулаад жилийн сүүлчээс өмнө уг ажлыг дуусгах ёстой юм гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл