Монгол шатрын тэмцээн боллоо
2016-08-07 23:59
Монгол шатрын тэмцээн амжилттай боллоо.
Зүүн Үзэмчин хошууны IX удаагийн Aрдын их наадмын Монгол шатрын тэмцээн 8 дугаар сарын 7-ны өдөр өндөрлөлөө.
Тэмцээнд Зүүн Баруун Үзэмчин, Сөнид зэрэг Шилийнгол аймгийн хэсэг хошуу нутгийн малчдаас гадна, Монгол Улсын Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос шатарчид хүрэлцэн ирж оролцон, наадамд өнгө нэмж, наргианд хөг нэмлээ. 256 шатарчин оролцсон энэхүү тэмцээн энэ сарын 5-аас эхлэн 7-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байна.
Тэвчээр, ур ухаан шалгасан тэмцээний эцэст Зүүн Үзэмчин хошууны улиастай суурингийн уугуул, шатарчин Мөнхтөмөр тэргүүлж, Монгол Улсын Улаанбаатар хотын шатарчин н.Төвсанаа хоёрдугаар байранд оржээ.
Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
