solongonews
Хангалттай эрчим хүчээр ахин дэвшиж буй Хятадын эдийн засаг
2022-04-18 16:09
Хангалттай эрчим хүчээр ахин дэвшиж буй Хятадын эдийн засаг

Борооны улиралд хаврын ажил ар араасаа жигдэрнэ. Жянсү мужийн Шэян шяны Чандан балгасын Жяхөү тосгоны Юандун гэр бүлийн фермд машинууд дуугаран, ургамал хамгааллын машинууд 50 гаруй га талбайн улаан буудайн талбайг бордоогоор ”тэтгэв”. Тариалангийн дарга Дин Юандун талбай руу инээмсэглэн харснаа:  

- Энэ жилийн буудай сайн ургаж байгаа. Нэг мү-гээс (15мү=1 га) авах ургац 550 гр давах төлөвтэй байна гэж хэлэв.

Тариан талбайгаас төслийн талбай, худалдааны төв, супермаркетаас үйлдвэрийн цех, далайн эргийн боомтоос дотоод боомт хүртэлх зүүн, баруун, хойд, өмнөд нутгуудын иргэд эрч хүчээр дүүрэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахал дэлхийн хэмжээнд тархсан ч Хятад улс өөрийн гэсэн ажлыг гуйвшгүй хийж, эдийн засгийн хөгжил, тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүлээгдэж буй гол зорилт бүрэн хэрэгжиж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээнд шинэ амжилт гаргаж, өндөр чанартай бүтээн байгуулалтыг тууштай ахиулан, "14-р таван жил"-ийг амжилттай сайн эхлүүлсэн.

 Хэвийн байдлыг үргэлжлүүлэн сэргээнэ

Оны эхээр Hisense Видео Технологи ХХК сайн мэдээтэй байлаа. Үүнд: өөрийн боловсруулсан 8K AI дүрсний чанарын чипийг албан ёсоор гаргасан. 01-р сард Hisense ТВ-ийн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ, жижиглэнгийн борлуулалтын зах зээлд эзлэх хувь тус тус 22.2 хувь, 24.3 хувьд хүрчээ.

Hisense Видео компаний дэд ерөнхийлөгчийн туслах, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий менежер Ли Вэй:

- Тахлын дэгдэлт гарснаас хойш компани үйл ажиллагаагаа явуулахад олон бэрхшээлтэй тулгарсан ч судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг шаардаж, олон тооны хүчирхэг шинэ бүтээгдэхүүнүүд дотоод болон гадаад зах зээлд алдартай болсон.

Аж ахуйн нэгжийн хөгжил нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдлын тод илэрхийлэл юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоод, олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, янз бүрийн эрсдэл, сорилт бэрхшээлийг даван туулахад улс орон нийтээрээ хамтдаа хүчин чармайлт гаргаж, урагш ахин дэвшиж, "14-р таван жилийн төлөвлөгөө"-г сайхан эхлүүлсэн байна.

   Энэ бол хүч чадлыг харуулсан хариултын хуудас

2021 онд Хятадын ДНБ өмнөх оныхоос 8.1 хувиар нэмэгдэж, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын тоонд орсон; эдийн засгийн нийт хэмжээ нь 110 их наяд юанийг давж, дэлхийн эдийн засгийн 18 хувиас илүүг эзлэв; Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 12000 ам.долларыг давж, Дэлхийн банкны төлөвлөгөөнд тогтсон өндөр орлоготой эдийн засагтай цогцын нэг хүнд ногдох босгод ойртсон. Бараа бүтээгдэхүүний худалдаа, валютын нөөцийн үлдэгдэл дэлхийд нэгдүгээрт, үйлчилгээний худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хэрэглээ зах зээлийн цар хүрээгээр дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр ойролцоогоор 25 хувьд хүрэх төлөвтэй байна. Улсын ардын эдийн засаг сэргэж, улсын нийт хүчин чадал, нийгмийн үйлдвэрлэлийн бүтээмж, олон улсын нөлөө бүгд сайжирч байна.

   Энэ бол бүрэн хариултын хуудас

2021 онд тогтоосон хэмжээнээс давсан өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхоос 18.2 хувиар нэмэгдэв; Буухиа хүргэлтийн хэмжээ 108.3 тэрбум ширхэг болж, өмнөх оныхоос 29.9 хувиар нэмэгдэж, илгээмжийн тоо дэлхийн нийт хэмжээний талаас илүү хувийг эзэлсэн байна; Бараа бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдаа 12 хувиар өсч, нийгмийн өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 24.5 хувийг эзэлж байна. Чанар, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хөгжлийн эрч хүч тасрахгүй байна.

   Энэ бол дотно хариулт

2021 онд хот суурин газарт 12,69 сая ажлын байр шинээр бий болж, оршин суугчдын хэрэглээний үнэ өмнөх оныхоос 0,9 хувиар өсч, хүлээгдэж буй  зорилтоос гурван хувь орчим доогуур байна; Улсын хэмжээнд нэг хүнд ногдох орлого 35128 юань, өмнөх оныхоос бодитоор 8.1 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлттэй нийцэж байна. Бодлогод суурилсан амьжиргааны тэтгэмжийн нэг хүнд ногдох орлого өмнөх оныхоос 14.6 хувиар өссөн ба нэг хүнд ногдох эмнэлгийн нөхөн төлбөр зарлага 21.1 хувиар өссөн. Иргэдийн амьжиргаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүмүүсийн амьдрал, аюулгүй байдлыг сайжруулсан байна.

Өөрчлөлтийг идэвхтэй эрэлхийлж, кинетик энергийг нэмэгдүүлнэ

Хөгжлийн шинэ шатанд орж, дотоод, гадаад орчны гүнзгий өөрчлөлт нь шинэ боломж, шинэ сорилтуудыг авчирсан. "Хямрал" болон "боломж"-ийн өмнө зах зээлд оролцогчдын дийлэнх нь өөрчлөлтийг эрэлхийлж, идэвхтэй хариу арга хэмжээ авах санаачилга гаргаж, хямралын үед боломжуудыг бий болгон, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ нөхцөл байдлыг эхлүүлэхийг эрмэлзэв.

Жэжян мужийн И-Ү хотод APT Lighting Electric ХХК-ний үйлдвэрлэлийн баазад арав гаруй үйлдвэрлэлийн шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өдөр бүр 100,000 орчим LED гэрлийн бүтээгдэхүүнийг агуулахаас ачиж, улсын бүх орон нутгуудад илгээдэг. Тус компаний ТУЗ-ийн дарга Хуан Юнлун:

- Цар тахал дахин давтан тархсаар байгаа нь компаний захиалгад нөлөөлж хэсэг хугацаанд огцом буурсан ч онлайн борлуулалтын шугамыг тасралтгүй өргөжүүлснээр бизнес өдрөөс өдөрт сайжирч байна гэж хэлэв.

Сүүлийн зургаан сарын хугацаанд APT компани шууд нэвтрүүлгээр бараа борлуулахын тулд ажиллах хүч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Түүний үзэж байгаагаар "Хятадын зах зээл маш том. Та шаргуу ажиллаж л байвал хөгжихгүй гэж санаа зовох зүйлгүй. Дараа нь бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Бизнесийн үйл ажиллагааны өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Өндөр хурдтай өсөлтийн шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шат хүртэл шинэ бизнесийн хэлбэр, шинэ загвар ар араасаа гарч, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл тасралтгүй урагшлан, Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүч нэмэгдсээр байна.

Сүүлийн үед орон нутгийн хоёр чуулган ээлж дараалан хуралдаж, "чанартай  хөгжил" гэсэн түлхүүр үгийг онцолж байна. Тяньжинь эрчим хүчний ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг түргэсгэж, цахилгаан эрчим хүчний "хос нүүрстөрөгчийн" туршилтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулахыг санал болгож байна; Шанхай цахилгааны нэгдсэн хэлхээ, био анагаах ухаан, хиймэл оюун ухаан гэсэн гурван том салбарыг бүхэлд нь хөгжүүлэх "Шанхайн төлөвлөгөө"-г санал болгож байна. Аньхуй 2022 онд улсын хэмжээнд "Бяцхан аварга" 80 орчим шинэ аж ахуйн нэгжийг мэргэшүүлэхээр чармайхыг санал болгож байна. "Мэргэшсэн, тусгай, шинэ" жижиг, дунд үйлдвэрүүд салбаруудад гүнзгий нэвтэрч, хүчтэй хөгжиж, инноваци, бүтээлийн агуу эрч хүчийг нэгтгэх" тухай санал болгож байна. Аньхуй мужийн Эдийн засаг, мэдээллийн технологийн газрын захирал Ниу Нутаогийн дараагийн алхам нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дадлагажуулахад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэв.

  Зуун саяын зах зээлийн гол цогц бол Хятадын эдийн засгийн хүчин чадал, эрч хүчний эх үүсвэр юм. Устөрөгчийн эрчим хүч, 5G технологи, нисгэгчгүй жолоодлого зэрэг. Хятадын YTO групп компани инновацид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа бөгөөд Хятадад анхны жолоочгүй трактор, 5G+ устөрөгчийн түлшээр ажилладаг анхны жолоочгүй цахилгаан тракторын бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалтад оролцлоо.

- Өнөөдрийн байдлаар тус компаний бүтээсэн ухаалаг төхөөрөмжийг сайн ашиглаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн олон газар тариалалт, усан тариан талбай тэгшлэх зэрэг зорилгоор жолоочгүй тракторуудыг ашиглаад амжилттай байна гэж YTO технологийн Хятад дахь холбогдох хүн Ван Дунчин хэллээ.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд хөтлөгдөн Хятад улс өндөр чанартай хөгжлийн замаар алхаж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан 2021 оны дэлхийн инновацийн индексийн тайланд дурдсанаар Хятад улсын зэрэглэл 12-т орж, дундаж орлоготой эдийн засагтай орнуудын тэргүүнд жагссан байна. 2021 онд нийт нийгмийн судалгаа туршилтын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт 2786 тэрбум 400 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 14.2 хувиар нэмэгдэн, өсөлтийн хурд нь өмнөх оныхоос 4 пунктээр илүү болж, ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 0.03 пунктээр өсөж, 2.44 хувьд хүрчээ.

Хүчтэй бодлого, бат итгэл

2022 онд Хятадын эдийн засаг хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай хэвээр байна.

Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын Валютын Сан "Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлан"-гийн шинэчилсэн мэдээг нийтэлж, 2022 онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар өснө гэж таамаглаж байсан нь өнгөрсөн оны 10-р сарын таамаглалаас 0.5 пунктээр бага байна. Өмнө нь Дэлхийн банк болон НҮБ энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа бууруулж байсан. Дотоодын үүднээс авч үзвэл эдийн засгийн хөгжил эрэлт, нийлүүлэлтийн буурал, хүлээлт сулрах гурвалсан дарамттай тулгарч байна. Жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж, хувь хүний үйлдвэр, худалдааны өрхүүд улам бүр хүндрэлтэй тулгарч байна.

 - Эдийн засагт үзүүлэх дарамт нэмэгдэж байгаагийн хариуд бид дарамтаас гарахын тулд зорилтот бодлогын арга хэмжээ авах ёстой гэж Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Нин Жиже үзэж байна. 2020 оны эхний улиралд эдийн засаг 6.8 хувиар буурсан. 2021 оны эхний улиралд 18.3 хувиар өсч, “налуу” болж ирсэн. 2022 онд “Саад"-ыг давж, зохицуулалтыг органик байдлаар хослуулах нь эдийн засгийн хэлбэлзлийг зөөлрүүлж, томоохон өсөлт, уналтаас зайлсхийх, эдийн засгийг зохистой хэмжээнд байлгах, макро хяналтын үр нөлөөг сайжруулахад тустай.

Шаньдун мужийн Жинань хотод Хатан голыг гатлах гүүр, туннелийн төслийн доторх Хатан голыг гатлах Жи Лө замын хойд хэсгийг өргөтгөх туннелийн төслийн бүтээн байгуулалт эрчимжиж байна. Энэ нь саяхан Шаньдун 80 тэрбум орчим юаний тусгай бонд гаргасан төслүүдийн нэг юм. Жинань хотын Барилгын группын ерөнхий нягтлан бодогч Фан Юнтиан:

- Тусгай өрийн сангуудыг цаг тухайд нь бүрдүүлсэн нь нийгмийн хөрөнгө оруулалтаас 5-10 дахин их хөрөнгө оруулалт хийж, төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангасан гэж илэрхийллээ.

Энэ он гарснаас хойш бүс нутгуудад шинээр тусгай бонд гаргах ажил эрчимжиж, гол төслүүдийн бүтээн байгуулалтыг баталгаажуулж, биет ажлын хэмжээг бүрдүүлэх ажлыг түргэсгэж байна. 01-р сарын эцсийн байдлаар бүс нутагт 484 тэрбум юаний тусгай бонд шинээр гаргаж, 2022 оны шинэ тусгай өрийн хэмжээний 33 хувийг хугацаанаас нь өмнө гаргасан байна.

Тогтвортой байдал хамгийн тэргүүнд тавигдаж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гардаг. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хугацаанаас нь өмнө хийж, 2022 онд 1.46 их наяд юаний тусгай өрийн шинэ хязгаарыг бүх бүс нутагт урьдчилан олгож, жижиг, дунд үйлдвэр, хувийн аж үйлдвэр, худалдааны өрхүүд, аж үйлдвэр зэрэг гол салбаруудад анхаарлаа хандуулсан. Аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх, татвар, хураамжийг бууруулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэв; Энэ оны эхнээс "Хүртээмжтэй жижиг, бичил аж ахуйн нэгжийн зээлийн өргөтгөлийг дэмжих хэрэгсэл" болон "Хүртээмжтэй жижиг, бичил аж ахуйн нэгжийн зээлийн дэмжлэгийн төлөвлөгөө" гэсэн хоёр шууд хэрэгслийг дараалан ажиллуулав. Макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахын тулд Төвөөс орон нутаг руу чиглэсэн бодлогын хүчин чармайлтыг зохих ёсоор урагшлуулсаар байна.

2022 онд ч гэсэн олон “даваа” хүлээж байна. Бид бэрхшээлийг даван туулж, итгэлээ бэхжүүлэх ёстой. Нин Жижэ:

- Манай улсын хөгжил хүчтэй тэсвэр хатуужилтай, асар их нөөц бололцоотой, урт хугацааны эдийн засгийг сайжруулах үндсэн суурь өөрчлөгдөөгүй, тогтвортой сэргэлтийн хандлага өөрчлөгдөөгүй, өндөр чанартай хөгжлийг ахиулах нөхцөл өөрчлөгдөөгүй байна. Бид эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй. 2022 онд эдийн засгийн зохистой өсөлтийг хангах, чанарыг тогтвортой сайжруулахад хамтран ажиллах шаардлагатай байна.

Сингапурын улс төрийн тоймч Вэн Дешэн:

- Хятадын эдийн засаг хэд хэдэн сорилт бэрхшээлийг даван туулахад уян хатан байж, өсөлтийн хурд нь дэлхийн томоохон эдийн засгийг тэргүүлж, цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр болж байна. Хятад улс макро бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах болно гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийллээ.

 Ирээдүйн зүг хамтдаа!

 

Зохиогч: : ЧИҮ ХАЙФЭН
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл