
Өвөр Монголын эмэгтэйчүүдийн холбоот хурал, Өвөр Монголын Хүсэхүй монгол эмнэлэг ноос “Мал аж ахуйн орны ядуу буурай амьдралтай эмэгтэйчүүд болон ядуу гачигдалтай гэр бүлийнхэнд үнэ төлбөргүйгээр үзлэг хийх” тухай ярилцах хурлыг зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны эмэгтэйчүүдийн холбоот хурлын дэд дарга Ли Шюэмэй хурлыг хуралдуулав.
ӨМӨЗО-ны эмэгтэйчүүд хүүхдийн ажлын зөвлөлийн албан байгууллагын эрхлэгч Фань Жюйцай хуралд оролцож, малчдын эрүүл мэндийн тухай үзэл бодлыг дээшлүүлэн тэдэнд эрүүл мэндийн мэдлэг уламжилж, эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлэн малчдын бие сэтгэлийн эрүүл саруул, аж амьдралын зол жаргалтай байхад анхаарал тавих хэрэгтэй гэж бүх шатны эмэгтэйчүүдийн холбоот хуралд шаардсан байна . Хуралд Өвөр Монголын Хүсэхүй монгол эмнэлгийн дарга Бөхсод, дэд дарга Ван Тинтин, Бугат, Шилийнгол, Улаанцав, Ордос зэрэг аймаг, хотын эмэгтэйчүүдийн холбоот хурлын тэргүүлэгч ба Дархан Муумянган холбоот хошуу, Сөнид Баруун хошуу, Хангин, Дөрвөд зэрэг төсөл хэрэгжүүлэх дөрвөн хошууны эмэгтэйчүүдийн холбоот хурлын тэргүүлэгчид оролцов. Түүнчлэн зам харилцаа эм эмнэлгийн нөхцөлөөр муу газар орны малчдад эм эмнэлгийн үйлчилгээ олгож, “Эм эмнэлгээр ядуу иргэдэд дэмжлэг үзүүлж, мал аж ахуйн оронд үйлчлэх” төслийг эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ.











