Улсаас төлөвлөсөн “Найман хөндлөн найман гулд” хурдны төмөр замын сүлжээ дэх Өвөр Монголын анхны зурвас төмөр зам болох Шиньминь хойд өртөө-Тунляо хот хоорондын хурдны төмөр зам 12-р сарын сүүлээр ашиглалтад орох юм байна.
Тус төмөр зам нь Өвөр Монголын зүүн бүсээс Мүгдэн, Бээжин хүрэхэд хамгийн хурдан хүрэх зам болох юм. Ашиглалтад орсны дараа Тунляо хотоос Мүгдэн хот хүрэхэд уг нь 5 цаг орчим аялж байсан бол одоо 1.5 цаг болон богиносож, Тунляо хотоос Бээжин хүрэхэд уг нь 14 цаг аялж байсан бол одоо 3.5 цаг болж богиносох аж.
Шиньминь хойд өртөө-Тунляо хот хоорондын хурдны төмөр зам болон Бээжин-Мүгдэн хоорондын хурдны төмөр зам холбогдсоноор Өвөр Монгол Хятад улсын зүүн хойд бүс тэрчлэн улсын хэмжээний хурдны төмөр замтай холбогдож байгаа юм байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын зүүн бүс болон Бүөхай тэнгис дагуух орны эдийн засаг нийгмийн харилцааг сайжруулж, Өвөр Монголын зүүн бүс болон зүүн хойдын гурван мужийн хөгжил, Өвөр Монголын зүүн бүс болон Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн зохистой хөгжлийг дэмжихэд маш чухал ач холбогдолтой юм.
