
Дэлхийн IX удаагийн зан үйлийн аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Болгар улсад болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булангийн 26 улсын төлөөлөгчдийн баг оролцсон байна.
08-р сарны 31-ний үдэш явагдсан IX удаагийн дэлхийн зан үйлийн аварга шалгаруулах тэмцээнд ХКН-ын Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны хорооны ухуулах хэлтэс, Хангин хошууны Соёл, аялал жуулчлалын товчооноос зохион байгуулсан Хангин хошууны “Гүр дууны урлаг”-ийн үзүүлэлтийн төлөөлөгчдийн багийнхан Хангин Гүр дуу, Хангин зан үйлийн үзүүлэлтийн хэлбэрээр тоглолт хийв. Ийнхүү улсын зэрэглэлийн биет бус соёлын өв болох Гүр дуу язгуур урлагийн ид шидийг даян дэлхийд гайхуулж алтан медаль гардан, Хятадын үндэстний зан үйлийн хэв намбыг даян дэлхийн тавцанд таниулан харуулсан байна.

Хангин хошууны “Гүр дууны урлаг”-ийн баг тус удаагийн тэмцээнд тэргүүн байранд шалгарсан нь Хангин Гүр дуу дэлхийн зан үйлийн тоглолтын хувиар дэлхийн тэргүүний эгнээнд орсныг харуулж байгаа юм.
Дэлхийн зан үйлийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн зан үйлийн наадмын нийгэмлэг, Европын зан үйлийн наадмын нийгэмлэг, Дэлхийн зан үйлийн судалгааны академиас зохион байгуулж, Дэлхийн зан үйл урлагийн зохион байгуулалт, Дэлхийн бүжгийн зөвлөлийн дэмжлэгээр явагдуулдаг. Энэхүү тэмцээн нь зан үйлийн талаар дэлхий дахинд маш их нөлөө тусгалтай, тэмцээнд оролцогчид нь дэлхийн зан үйлийн жагсаалтад жагсан орж байдаг.

Ордос Гүр дууны ихэнх нь ордны дуу бөгөөд Мянган жилийн түүхтэй өвөг дээдсийн ордны өв соёл болох Гүр дуу нь Хангин хошуунд язгуур хэвээрээ уламжлагдан хадгалагдаж ирсэн байна. Гүр дуу нь ордны дуу байснаа хожим нь ардын дунд уламжлагдан дэлгэрч, хурим найр, ёслол цуглаанд дуулагдсаар ирсэн байна, 2008 онд улсын зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэгдэв. Энэ төрлийн дуу нь агуулгын хувьд цаг төр, аав ээж, нутаг ус буюу агт хүлгээ голлон дуулдаг байна.
