solongonews
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” жагсаалтад Хятадын 3 баримтат өвд шинээр бүртгэгдлээ
2024-05-10 16:55
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” жагсаалтад Хятадын 3 баримтат өвд шинээр бүртгэгдлээ

    ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж”хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн жагсаалтад Хятад улсын гурван баримтат өв шинээр бүртгэгдлээ гэж Хятадын Үндэсний архивын газраас пүрэв гарагт мэдэгдэв.

Үүнд Сычуань мужийн Чэндү хотын уламжлалт цайны газруудтай холбоотой архив, Аньхуй мужийн Хүйжөүгийн ургийн бичгүүд, Сычуань дахь Дэгэ хийдийн судрын хүрээлэнгийн барууд багтаж байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 5 дугаар сарын 6-10 өдрүүдэд хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганаар дээрх шийдвэрийг баталжээ.

Чэндү хотын цайны газруудын холбогдох архивт 1903-1949 оны Чэндүгийн хуучин цайны газруудын холбогдох гар бичмэл, бизнесийн бичиг баримт, диаграм, фото зураг, хэвлэмэл материал бүхий 6345 эд зүйлс байна.

Хүйжөүгийн ургийн бичгийн архивт Хүйжөү нутгийн мянган жилийн архив багтаж, нийт 427 боть, 2235 файл багтаж байгаа юм.

Дэгэ хийдийн судрын хүрээлэн нь 1729 онд баригдсан бөгөөд Хятад улсын төвөд үндэстний амьдран буй газрын гурван том судрын хүрээлэнгийн нэг юм. Уг хүрээлэнгийн бар хэвлэл технологийн олон дамжлагатай дээр ажил үүргийн нарийн хуваарьтай байснаараа барлах ажлын түүхэнд өвөрмөц байр суурьтай юм. Одоо уг хүрээлэнд бүрэн бүтэн хадгалагдаж байгаа 325 мянга 520 тооны бар байна. Эдгээр нь XVIII зуунаас XX зууны дунд үе хүртэлх бар дардас байгаа бөгөөд XI зуунаас хойших төвөдийн олон тооны сонгодог судрын бар юм.

Өнөөг хүртэл Хятад улс 17 баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгүүлээд байна. Дашрамд сонирхуулахад ЮНЕСКО “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл