Зургаан хоногийн турш үргэлжилсэн тус хурлаар Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын радио телевизийн гол төлөөллүүд “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд радио телевиз хэвлэл мэдээллийнхэн хэрхэн хамтран ажиллах тухай санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцсан байна. Энэ тухай ХОУР-гийн ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Ази Номхон далайн радио холбооны 54-р хурал “Өөрчлөлтийн цаг үе дэх хэвлэл мэдээлэл” уриан дор олон цуврал арга хэмжээг зохион байгуулсан юм. Нээлтийн ёслолын үеэр Хятадын Суртал ухуулгын хэлтсийн орлогч сайд, Хэвлэл мэдээлэл, радио телевизийн үндэсний газрын дарга Нэ Чэньши:
- Сүүлийн жилүүдэд радио телевиз, хэвлэл мэдээлэл, соёл иргэншлийн тухай хэлэлцээр өрнүүлж, ард иргэдийн сэтгэлийг холбох гүүр болж байна гэсэн байна.
“Ази Номхон далайн радио холбоо радио телевизийн салбар дахь дэлхийн хамгийн том олон улсын байгууллага учраас Ази Номхон далайн бүсийн радио телевиз, хэвлэл мэдээллийнхэн харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихөд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Энэ удаагийн хурал өөрчлөлтийн цаг үе дэх хэвлэл мэдээлэл уриан дор болж буй нь өнөөгийн хэвлэл мэдээлэл уялдаатай хөгжиж буй байдал ирээдүйн хөгжлийн чиглэлтэй нийцэж байна”.
Тус холбоо 72 орны 270 гишүүнтэй 1964 онд байгуулагдсанаас хойш 3.5 тэрбум үзэгч сонсогчид буюу дэлхийн хүн амын 50-иас дээш хувьд нь үйлчилжээ.
Ази Номхон далайн радио холбооны дарга Ко Дае Юн:
- Дэлхийн мэдээлэл холбооны технологи хурдтай хөгжиж буй өнөө цагт хэвлэл мэдээллийн уламжлалт үйлдвэрлэлийг урьд өмнө байгаагүйгээр өөрчлөхийн зэрэгцээ ноцтой сорилттой тулгарлаа. Манай холбооны олон улсын төлөөлөл энэ удаа Чэндү хотноо хурал цугларсан нь санал бодлоо хуваалцаж, зохицуулах аргыг хамтдаа эрэлхийлэн сонсогчид, үзэгчид, интернэт хэрэглэгчдэд улам сайн үйлчилгээ үзүүлэхийн төлөө юм гэж хэлсэн байна.
“Бид дэлхийд тэргүүлэх, тулгамдсан шаардлагатай, дээд хэмжээний итгэл хүлээсэн нэвтрүүлгийн агуулгаар Ази Номхон далайн бүсийн 3.5 тэрбум хэрэглэгчдэдээ үйлчлэх хэрэгтэй. Ази Номхон далайн радио холбоо 1964 онд байгуулагдсанаас хойш энэ зорилтын төлөө зүтгэсээр. Иймээс бид энэ холбооны удирдлагаар хамтран ажилласаар ирсэн бөгөөд хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагын хувьд энэ нь бидний тэргүүн чухал үүрэг хариуцлага юм.”
Энэтхэгийн баримтат киноны продюсер Нимми Сингх Ази Номхон далайн радио холбооны 54-р хуралтай зэрэгцэж хийсэн Сьчуаний телевизийн наадмын олон улсын баримтат киноны тухай хамтын ажиллагааны “Алтан панда” чуулга уулзалтад оролцсон юм. Баримтат кино зэрэг телевизийн кино нэвтрүүлэг солилцох замаар, улс орнуудын иргэдийн сэтгэлийг илүү холбох ёстой гэж тэрээр ярьж байлаа.
“Улс орон хоорондоо кино телевизийн нэвтрүүлэг солилцох нь маш чухал. Баримтат кино, телевиз, хэвлэл мэдээллийн үйлдвэрлэлд төдийгүй ард иргэдэд харилцан адилгүй соёлыг ойлгуулан таниулдаг. Улс орон хоорондын маш олон хэрэг явдал тэр бүр улс төрийн давхаргад биш, харин иргэдэд байдаг. Иймээс хүмүүнлэгийн салбарын солилцоо нь улс орнуудын хооронд эрүүл, тогтвортой харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би хувьдаа боддог”.
