Сүүлийн жилүүдэд Хятад улсаас баруун бүс нутаг болон хөдөө тосгонд харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ядуу буурай газар оронд сүлжээ бүрхүүлж, иргэдийн сүлжээ хэрэглээнд хялбар үйлчилгээ үзүүлсэн байна. 2016 оны эцэс болоход Хятад улсын ядуу буурай тосгоны сүлжээний бүрхэлтийн хэмжээ 80 хувийг давж, хөдөө тосгоны интернэр сүлжээн хэрэглэгчийн тоо 74 саяд хүрчээ. Хөдөө тосгоны цахим худалдааны төсөл, мэдээлэл үйлчилгээний төсөл гэхчлэн сүүлийн жилүүдэд “Интернэт+” үзэл баримтлал аажмаар хөдөө тосгоны бүтээн байгуулалтын чухал агуулга болсны дээр хөдөө тосгоны үйлдвэрлэл амьдралыг өөрчилж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
2016 онд интернэт сүлжээгээр ядуурлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, Хятадын интернэт сүлжээний хөгжлийн сан, Хятадын ядуурлыг бууруулах сангаас аж ахуйн нэгжтэй хамтарч интернэт сүлжээгээр ядуурлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулж, улсын зэрэглэлийн 158 ядуу буурай шяньд цахим худалдааг оруулах үлгэр жишээг үзүүлжээ.
“Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд Хятад улсаас өндөр хурдны өргөн зурвасын интернэт сүлжээ байгуулах ажлыг хурдасгаж, иргэдийн интернэт сүлжээний зардлыг бууруулах, хөдөө тосгонд интернэт сүлжээ оруулах, ядуу буурай тосгоноор 4G сүлжээг бүрхүүлэх зэрэг талаар ажиллаж байгаа юм.
