Энэхүү 60 боть бүтээлд монгол хэлний бүтээл 35, хятад хэлний 25 боть бүтээл бөгөөд агуулгын хувьд хэл, утга зохиол, түүхийн бүтээл ихэнх тоог эзэлж нийт үгийн тоо 19,92 саяд хүрсэн байна.
“Хятадын монгол судлалын сан”-гийн найруулах комиссын байнгын ерөнхий найруулагч Г.Мөнхийн танилцуулснаар, үргэлжлэн хэвлэх номд ах, дүү үндэстний хоорондох соёлын солилцооны түүхэн туршлага, үр бүтээлийг онцлон чухалчилна гэж дурьджээ. “Монгол, Хятадын түүхэн харицаа ба Монгол үндэстний үг хэл, үсэг бичгийн улирал хөгжлийн судлал”, “Эртний үеийн монгол зохиолчдын хятад хэлний онол өгүүлэхүйн судлал”, “Монголчуудын Төвд хэлэн дэхь утга зохиолын онолын тогтолцоо” зэрэг бүтээл нь өнөөгийн үндэстний харилцаан дахь соёлын солилцооны ашигтай туршлага болж өгсөн байна.
“Хятадын монгол судлалын сан” бол Монгол үндэстний нийгэм, түүх соёлыг бүх талаар системтэй тэмдэглэсэн цуврал бичиг юм.
