Газар: Шинэ Барга баруун хошуу
Хэлбэр: Газар дээрээс нь сурвалжиллаа
Хүн: Шинэ Барга баруун хошууны үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчооны дарга Цолмон
Манай хошуу 2004 онд хил хязгаараа мандуулж ард иргэдээ чинээлэг баяжуулах үйл ажиллагааны улсын зэрэглэлийн гол хошуу болсноос хойш хил хязгаар орны олон түмний хүнд асуудлыг шийдэхээс эхлэн, малчдын үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулж, шинэ мал аж ахуйн орны бүтээн байгуулалт болон чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх ахицыг хурдасгаж, үндэстний нэгдлийн суурийг бататгаж, ард иргэдээ чинээлэгжүүлж, хил хязгаараа мандуулах, хошуугаа хүчирхэгжүүлэх, хөрш зэргэлдээхтэйгээ эв найртай байх ерөнхий зорилт тийш хүчтэй урагшилсан гэж 6 дугаар сарын 8-ны өдөр Шинэ Барга баруун хошууны үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчооны дарга Цолмон ярив.
“Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Шинэ Барга баруун хошуу мал аж ахуй тариалангийн үйлдвэрлэлт, эрүүл мэнд, аялал жуучлал, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт зэрэг 29 төрөлд хил хязгаараа мандуулж ард иргэдээ чинээлэгжүүлэх тусгай хөрөнгө мөнгийг нийт 38 сая юань гаргаж, 12 мянган хүнд ашиг хүртээв. Эдгээр тусгай хөрөнгө мөнгийг гол нь байгаль орчныг хамгаалах хэлбэрийн нүүдлийн тэрэг, сум суурингийн үндсэн шатны онцлогтой мал аж ахуй тариалангийн тариалан, гэрийн тэжээмэл амьтны суурингийн бүтээн байгуулалт болон Барга зан үйлийн аялал жуулчлал зэргийг хөгжүүлэхэд зарцуулж, Шинэ Барга баруун хошуу хөгжлийн шинэ шатандаа оров.
Шинэ Барга баруун хошууны нутаг уудам, байгалийн өнгө төрх сайхан, нөөц баялаг элбэгээрээ хол ойрдоо алдартай. Гэвч өмнө нь “Суурин байгаад барилга байхгүй, зам байгаад гудамгүй, зах байгаад худалдаагүй” гэж хүмүүс энэ газрын хоцрогдсон байдлыг дүрсэлдэг байжээ.
2000 онд Шинэ Барга баруун хошууны эдийн засгийн ерөнхий орлого 10 сая юань ч хүрэхгүй байсан бол 2004 онд 130 сая юань, 2005 онд 200 сая юаньд хүрч, Хятад улсын 2012 шянь (хот, хошуу)-ий дотроос сугаран гарч, Хятад улсын хошуу шяний эдийн засгийн өрсөлдөх хүчний нэмэгдэл хамгийн хурдан “зуун хүчирхэг”-гийн эгнээд оров.
Хил хязгаараа мандуулж ард түмнээ чинээлэг болгох арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш Шинэ Барга баруун хошуу аж үйлдвэрийн бүтцээ өөрчлөхөөр дамжин эдийн засгийн том үсрэлтийг биелүүлэв. 2000 онд тус хошууны аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өртөг зөвхөн 20 сая гаруй юань байснаа 2005 онд 100 сая юанийг давав. Бүх хошууны аж ахуйн бүтцэд чухал өөрчлөлттэй болж, мал аж ахуйгаар тулгуурлаж байсан аж үйлдвэрийн бүтэц нь газрын тосыг нээж ашиглах, өнгөт төмөрлөг олборлох, малын ашиг шимийг нийлүүлэн боловсруулах, нүүрс, аялал жуучлал, загас, боомтын эдийн засаг, бохирдолгүй энерги зэрэг 8 том тулгуур аж үйлдвэртэй олон төрөлжсөн аж ахуйн бүтэц болж өөрчлөгдөв.
Хил хязгаараа мандуулж ард түмнээ чинээлэг болгох арга хэмжээ нь орон нутгийн хөгжлийг өөрчилж, шинжлэх ухаанчаар төлөвлөгөө хийх, нийгмийн нөөц баялгийг зүй зохистой ашиглахаар дамжуулж, хил хязгаар орны хөгжлийн хүчит жигүүр ургуулж, тухайн газар нутгийн “цус нөхөх” чадварыг чангатгажээ гэдгийг арваад жилийн бодит хөгжил гэрчилнэ.
