УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийджээ
2016-07-06 13:33
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийджээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийджээ.
Эдийн засгийн хямралтай үед эдийн засагч хүнийг Ерөнхий сайдаар томилох нь хамгийн зохимжтой гэж МАН үзжээ.
Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатаас гадна Ж.Мөнхбат, С.Бямбацогт, У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байсан ч Ж.Мөнхбат нэрээ татаж, удирдлагаас Ж.Эрдэнэбатыг шууд оруулж ирсэн байна.
Тэрбээр, М.Энхболдын хүн гэгддэг аж. Ийнхүү хотын фракци Засгийн эрхийг болон спикерээ гартаа авлаа.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үүгээр өндөрлөлөө.
Удахгүй 14.00 цагаас эхлэх Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
