solongonews
Өвөр Монголын брэнд тэмдгийг хөгжүүлэх форум Хөххотод анх удаа боллоо
2019-05-30 16:37
Өвөр Монголын брэнд тэмдгийг хөгжүүлэх форум Хөххотод анх удаа боллоо.

   Өвөр Монголын брэнд тэмдгийн хөгжлийн форум 05 дугаар сарын 28-ны өдөр Хөххотод анх удаа боллоо.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ны байнгын орлогч тэргүүлэгч Ма Шюежюнь нээлтийн ёслолд оролцож илтгэл тавьсан байна.

Ма Шюежюнь брэнд тэмдэг бол аж ахуйн нэгж, цаашлаад улсын ерөнхийлсөн өрсөлдөх хүчний чухал илрэл юм. ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газар энэ тухай дээд хэмжээгээр чухалчлан үзэж, брэнд тэмдгийн байгуулалтыг хангалтын бүтцийг сайжруулж, аж ахуйн нэгжийн мөн чанарыг дээшлүүлж, үр дүнг нэмэгдүүлэн зэрэглэл ахиулах чухал бодлого болгож, Или, Баоган зэрэг хэсэг бүлэг нэрт брэнд тэмдгийг бий болгов. Гэхдээ нэрт брэнд тэмдэг харьцангуй цөөн, брэнд тэмдгийн холбогдох ажлын үүрэг хүнд, зам хол байна гэж зааварласан юм.

Ма Шиовай Жиюн одоогийн байдлаар Өвөр Монголын аж ахуй экологид эхлээд анхаарлаа тавьж, экологийн цэвэр хөгжлийг нэн тэргүүнд тавьж, чанар сайтай хөгжлийн шат руу шилжиж байна. Мөн энэхүү форумыг эрхлэн зохион байгуулахаар дамжуулж, Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятад улсын онцлог бүхий социализмын үзэл санаагаар удирдлага болгож, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн брэнд тэмдгийн хөгжлийн тухай бодлогыг гүнзгий тууштай хэрэгжүүлж, улмаар брэнд тэмдгийн хөгжлийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлэх хэрэгтэй. Давуу талтай онцлогт брэнд тэмдгийг хөгжүүлж, брэнд тэмдгийн чанарын суурийг бэхжүүлэн, брэнд тэмдгийн хөгжлийн орчныг сайжруулж, Өвөр Монголын илүү олон брэнд тэмдгийг буй болгох хэрэгтэй гэж чухалчилсан байна.

Ма Шюежюнь бүх Өвөр Монгол орны бизнес эрхлэгчид төрөл тэмдгийг хөгжүүлэх форумаар тавцан болгож, солилцоо хийж хамтран ажиллахыг цаашид баримталж, Өвөр Монголын брэнд тэмдэгтэй холбогдох ажлыг тасралтгүй урагш хөгжихийг хамтдаа дэмжиж, Хятад улсын брэнд тэмдэг илүү сайн сайхан ирээдүй рүү урагшлан дэвшихийг дэмжин сайжруулах хэрэгтэй гэж зааварласан байна.

Өвөр Монгол орны дотно, гаднаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн болон ӨМӨЗО-ны нэр алдартай брэнд тэмдэгт аж ахуйн нэгжийн холбогдох хүмүүс тус хуралд оролцов.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл