МОНГОЛ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН VII ФОРУМ
Тэрээр “Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийнхэнд хамтран ажиллах боломжийг олгон энэхүү форумыг зохион байгуулж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв.
Манай радио МҮОНР-той 20 гаруй жилийн найрсаг хамтын ажиллагааны харилцаатай. Өнгөрсөн жилээс эхлэн өөр өөрийн давуу талаа ашиглан “Дэлхийн цаг” нэвтрүүлгийг шинээр бий болгон хамтран бэлтгэж, хоёр орны сонсогчиддоо хүргэж байна. Нэвтрүүлэг цацаж эхэлснээс хойш Монголын сонсогчдын талархлыг хүлээсэн нэвтрүүлэг болж чадлаа.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийр байна. Үүний дунд радио, телевизийн салбар дахь хамтын ажиллагаа нэмэгдэх хандлагатай байна. ХОУР болон МҮОНР-ийн хамтын ажиллагаа өнгөрөгч зуны 90-ээд оноос эхэлж, хамтран бэлтгэсэн нэвтрүүлгийн тоо нэмэгдэж, чанар ихээхэн дээшилсээр байна. Саяхан Хятад, Монгол хоёр орны ерөнхий сайд нар манай хоёр радиогийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийх ёслолд оролцсон билээ.
Энэ нь Хятад, Монгол хоёр орны засгийн газар хэвлэл мэдээллийн салбарын солилцоог чухалчилж байгааг харуулж байна. Мөн хоёр орны засгийн газар хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж байгааг ч нотлонхаруулж байна. Иймээс Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
