Беларусь улс энэ сарын 15-ны өдөр Хятадын Засгийн газрын тусламжтайгаар “COVID-19”-ийн вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэллээ. Беларусь улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Ше Шяоюн, Беларусийн Эрүүл мэндийн сайд Пиневич болон бусад хүмүүс Беларусийн нийслэл Минск хотын 39-р Хотын Клиник эмнэлэгт зохион байгуулагдсан Хятадын вакциныг анх удаа хийлгэх ёслолд оролцов.
Ше Шяоюн: - Хятад улс “COVID-19”-ийн вакцины талаар Беларусьт үнэ төлбөргүй тусламж үзүүлсэн нь хоёр улсын төрийн тэргүүний чухал зөвшилцлийг хэрэгжүүлсэн бодит арга хэмжээ болно. Энэ бол Хятад, Беларусийн хамт цар тахлын эсрэг тэмцэх бас нэг чухал арга хэмжээ юм. Энэ нь Хятад, Беларусийн харилцааны өндөр түвшин ба онцгой чанарыг тусгасан. Мөн хоёр орны ард түмний гүн гүнзгий нөхөрлөл найрамдлыг харуулж байна гэж хэллээ.

Тэрээр мөн:
- БНХАУ-аас тусалж буй “COVID-19”-ийн вакциныг Хятадын Гүөяо групп үйлдвэрлэсэн байна. Уламжлалт, найдвартай вирус идэвхгүйжүүлэх технологийг ашиглан боловсруулж, аюулгүй байдал, үр ашиг хоёулаа өндөр байдаг. Вакциныг одоогоор Хятадад өргөн ашиглаж байгаа төдийгүй, олон арван оронд экспортолж байна. Аюулгүй байдал, үр нөлөөг дэлхийн олон орон баталсан энэхүү Хятадын вакцин цар тахалтай тэмцэх, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэж чадна гэж Хятад улс найдаж байна. Хятад улс цар тахлын эсрэг тэмцэлд Беларусьтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
Пиньевич:
- Беларусь улс цар тахлын эсрэг тэмцэж буй эгзэгтэй мөчид Хятад улс Беларусьт “COVID-19”-ийн вакцины үнэгүй туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсоны дагуу Хятад улсаас Беларусь улсад нөхөн төлбөргүйгээр олгосон “COVID-19”-ийн вакциныг 02-р сарын 19-нд Минскийн олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж, Беларусийн талд хүлээлгэн өгсөн юм. Дараа нь Беларусийн тал вакцины багцад шаардлагатай шалгалтын журмыг хэрэгжүүлж, вакцины аюулгүй байдал, найдвартай байдлыг баталгаажуулсан юм гэсэн байна.
Тэрбээр:
- 15-нд Минск хотын 39-р Хотын клиникийн эмнэлгийн ажилтнууд болон ЭМЯ-ны ажилтнуудад Хятадын вакцин тариулж, дөрөвдүгээр сард энгийн олон нийтийг вакцинд хамруулах боломжтой болно мэдэгдлээ.

