Сүүлийн өдрүүдэд гадаадын олон салбарын хүмүүс Макао эх орондоо эргэн нэгдсэний 20 жилийн турш олсон хөгжил амжилтыг идэвхтэй үнэлж, төв засгийн газар болон Хятадын эх газрын хүчтэй дэмжлэг дор, Макаогийн засаглалын систем өдөр ирэх тусам төгөлдөржиж, эдийн засаг үсрэнгүй хөгжиж, оршин суугчдын амьдрал үргэлжлэн сайжирч, нийгэм тогтвортой эесэг зохицонгуй байдлаа хэвээр хадгалж, "Нэг улс хоёр систем"-ийн амжилттай хэрэгжилтийг харуулав гэжээ.
Өмнөд Солонгосын Данкук Их Сургуулийн улс төр гадаад харилцааны салбарын профессор Ким Жин Хо хэлэхдээ: Эх орондоо эргэн нэгдсэний20 жилийн турш, "Нэг улс хоёр систем"-ийн хүрээнд, Макаогийн олон салбар түргэн хөгжиж, дүр төрх цоо шинэ болж, үйлчилгээний салбар өрнүүн хөгжиж, Макаогийн эдийн засгийн хурдтай өсөлтийг дайчилсан байна. Оршин суугчдын орлого хурдтай нэмэгдэж, нийгмийн халамжийн тогтолцоо тасралтгүй төгөлдөржиж, боловсролын салбарыг чухалчлав. Макао "Нэг улс хоёр систем"-ийн амжилттай, үр ашигтай хэрэгжилтийг харуулж чадсан байна гэжээ.
ПортугалынЛиссабоны их сургуулийн Күнзийн дээд сургуулийн гадаадын захирал Чи Ли Я хэлэхдээ: "Нэг улс хоёр систем" бол агуу санаа сэдэл юм гэдгийг Макаогийн бодит ажиллагаа гэрчлэв, ийм санаа сэдэл байснаас Макаогийн эдийн засаг хөгжин цэцэглэж, ардын амьдралын чансаа сайжирч, Хятадын эхгазрын хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулж өгсөн байна гэжээ.
Туркийн Ази Номхон далайн судалгааны төвийн дарга Селчук Чолакоглу хэлэхдээ: эх орондоо эргэн нэгдсэний20 жилийн турш, Макао болон Хятадын эх газархарилцан ашигтайгаар хамтран ажиллаж, Макаогийн эдийн засаг үсрэнгүй өсөж, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэл болон тогтвортой байдлыг баталгаажуулж, "Нэг улс хоёр систем"-ийг амжилттай хэрэгжүүлсэн байна гэжээ.
