Австралийн арвайн бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах тухай Хятад улсын шийдвэрийн асуудлаар Австралийн засгийн газар ДХБ-д гомдол гаргахаар төлөвлөсөн байна, үүнд чиглүүлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 16-нд хэлэхдээ: Австралийн засгийн газар Хятадын талын анхааралд нарийн хянамгай хандах ёстой гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ: Хятад Австрали хоорондын худалдааны зарим хэргийн хувьд, Хятадын тал нэгэнт олонтаа зарчимт байр сууриа тодорхойлсон юм гэжээ. Тэрээр онцлохдоо: Австралийн засгийн газар Хятадын талын анхааралд нарийн хянамгай хандах ёстой бөгөөд бодит үйл ажиллагаа авахаар дамжин Хятадын аж ахуйн нэгжид чиглүүлсэн гадуурхах арга барилаа залруулах хэрэгтэй гэжээ.
