Энэ сарын 1-ний 9 цаг 53 минутын үед Шиньжяны Өрөмчөөс Хамил руу зорчих D8802 галт тэрэг Өрөмчийн вокзалаас хөдөлснөөр Шиньжян нутгийн хамгийн том цар хэмжээтэй, хамгийн тэргүүний тоног төхөөрөмж бүхий зам харилцааны гол өртөө ашиглалтад орлоо.
Өрөмчийн шинэ өртөөг Өрөмчийн баруун хойд зүгт 2013 оны 4 дүгээр сараас эхэлж байгуулсан бөгөөд Хятадын баруун зүгийн хурдны галт тэрэгний өртөө, "торгоны замын эдийн засгийн бүс"-ийн зам харилцааны чухал төсөл юм. Бүрмөсөн ашиглалтад орсны дараа 8000 зорчигчийг зэрэг багтаах чадавхтай бөгөөд өдрийн зорчигч тээврийн хэмжээ 240 мянгад хүрнэ.
Сүүлийн жилүүдэд галт тэрэгний хурд тасралтгүй нэмэгдэж, хурдны төмөр зам ихээр тавигдсаны нөлөөгөөр галт тэрэг нь иргэдийн зорчих хэрэгслийн тэргүүний сонголт болж байна. 2015 оны зуны улирлын тээврийн байдлаас үзвэл Шиньжяны зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 5 сая 738 мянгад хүрч, 2014 оныхоос 22.3 хувиар өсөв. Энэ оны зун нийт зорчигч тээврийн хэмжээ 6 саяд хүрэх магадлалтай байна.
