Хөгжиж буй орнуудын Ковид-19-ийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөх хүсэлтэд холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 18-нд:
- Өнөөгийн хамгийн тулгамдсан ажил бол худалдаж авсан вакцин нь бодит хэрэгцээ шаардлагаас давсан эдгээр хөгжингүй орнууд экспортын хязгаарлалтаа даруй цуцалж, вакцины хангамжийг нэмэгдүүлэн, хөгжиж буй орнуудын вакцины дутагдалтай байдлыг аль болох богино хугацаанд нөхөхийг хүсэж байна гэж хэллээ.
Жао Лижянь:
- Хятад улс вакциныг "Дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгоно” гэсэн амлалтаа бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж байна гэж онцлоод хүн ам асар олон. Вакцины хангамж маш тулгамдаж байгаа нөхцөл байдалд хөгжиж буй орнуудад вакцинаар ханган, үүрэг хариуцлагын үүднээс хувь нэмэр оруулах ёстой. Хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, боломжтой байдлыг хангахын тулд бодит хувь нэмэр оруулах бөгөөд хөгжиж буй орнуудад вакцины тэгш хуваарилалт хүртээхийн тулд Хятад улс үргэлжлэн хувь нэмэр оруулах болно гэж хэлсэн байна.
