
ШХАБ-ын орнуудын анхны кино наадам нь ШХАБ-ын гишүүн орнуудан төрийн тэргүүн нарын Чиндаогийн дээд уулзалтад зориулсан хүмүүнлэгийн чухал үйл ажиллагаа юм. Тус наадмыг Үндэсний киноны газар, Шаньдүн мужийн захиргаа хамтран зохион байгуулж, Чиндао хотын захиргаа гүйцэтгэж, Гадаад Хэргийн Яам, ШХАБ-ын тамгын газар дэмжин ажилласан юм.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын газрын байнгын дэд дарга, Үндэсний киноны газрын дарга Ван Шяохүй: - ШХАБ-ын орнуудын кино наадам зохион байгуулах Хятад улсын санаачилгыг олон орон идэвхтэй дэмжсэн. Энэ нь олон орны киноны хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх сайн сайхан хүсэл эрэмлзлийн илэрхийлэл юм. Энэ наадмаар гараа болгож, харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь ШХАБ-ын олон орны киноны салбарын хөгжил, кино уран бүтээлийн дэвшлийг улам ахиулж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулах, дэлхийн киноны хөгжилд өвөрмөц хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.


