Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдрийн үдээс өмнө Өвөр Монголын хэвлэл мэдээллийн нэгдсэн хөгжлийг дэмжих хурлаар манай Солонго мэдээлийн төвийн Солонго кирил үсгийн мэдээллийн АРР, Солонго орос хэлний мэдээллийн АРР албан ёсоор ашиглалтад орсныг зарлалаа.
Солонго кирил үсгийн сайт 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Улмаар 2014 оны наймдугаар сард Монгол Улсаас албан ёсны цахим хаяг авч, Монгол Улсын интернэт хэрэглэгчдэд ойртсон юм. Түүнчлэн Солонго кирил үсгийн сайтыг шинэчлэх төсөл(2014-2015 он)-ийн дагуу Солонго АPP-ийг бүтээсэн билээ.

Сүүлийн өдрүүдэд ажиллуулсан Солонго орос хэлний мэдээллийн АРР нь ОХУ-д хандаж, ялангуяа, Бүгд Найрамдах Буриад улс болон алс Дорнодын улс орнуудад Хятад улс, Өвөр Монголыг болон Хятадын дүр төрхийг танилцуулсаар байна.

Мөн хурлын үеэр Өвөр Монголын мэдээллийн АРР, Да Цао Юань мэдээллийн АРР, Зөн Хэн мэдээллийн АРР-ийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн энэхүү гурван АРР-ийг Өвөр Монголын Өдрийн Сонины хороо хариуцан эрхэлж байгаа юм.
