ХТРТ 07-р сарын 23-нд 32 дахь удаагийн зуны олимпын нээлтийн ажиллагаа Японы Токио хотноо болсон юм. Азийн гол гол хэвлэл мэдээллийнхэн энэхүү дэлхийн хэмжээний спортын наадамд анхаарлаа хандуулж, олимпын наадмын нээлт дэлхий нийтэд итгэл найдвар төрүүлсэн гэж мэдээллээ.
Японы "Кэйжи Шимбун" сонин 23-ны орой 68 мянган суудалтай Токио хотын Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд орчин үеийн Олимпын түүхэн дэх анхны үзэгчгүй нээлтийн ёслолыг хийлээ. Олимпын наадмын спортын уралдаан тэмцээн нь Японы 9 нутгийн 42 талбайд болох бөгөөд нийт 40 мянга орчим тасалбар зарагдана. Анх 7.8 сая тасалбар зарахаар төлөвлөж байсан юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нь энэ удаагийн Олимпын наадмын хамгийн гол асуудал юм гэж мэдээлэв.
БНСУ-ын Ёнхап агентлаг 23-ны орой болсон нээлтийн арга хэмжээ нь энэ удаагийн Олимпын наадмын "Сэтгэл нэгтэй" гэсэн уриаг бүрэн харуулж, бид ганцаараа биш гэдгийг онцлон цар тахлын нөхцөл байдалд дэлхий нийтэд итгэл найдвар өгсөн байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс нээлтийн ёслолын ажиллагаанд цөөхөн хэдэн тамирчин оролцсон. Улмаар Олимпын наадмын гарын авлагад заасны дагуу төлөөлөгчдийн баг хооронд хоёр метрийн зайгаа барих шаардлагатай тул талбайд орох цаг нь 2 цагаар сунгагдсан байна гэж мэдээллээ.
