solongonews
Гадаадын иргэн орон сууц худалдан авахад анхаарах зүйл
2016-02-19 16:43
Гадаадын иргэнХятад улсад байр орон сууц худалдан авах боломжтой. Үүний тулд дараах хэдэн нөхцөлд зайлшгүй нийцсэн байх шаардлагатай.

Нэг. Гадаадын иргэнХятад улсад байр худалдан авахад ямар шаардлага тавигдах вэ?

1. Паспорт. Хятад улсад гурван жилийн хугацаатай оршин суусан гадаад иргэнээс худалдан авах татвар авахгүй.

2. Шанхай хотод нэг жил хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гадаад иргэд.

Хоёр. Гадаадын иргэнХятад улсад байр орон сууц худалдан авах алхам дараалал

Гадаад иргэн байр худалдан авахад Хятад улсын иргэн хоёр дахь байраа авахад тавигддаг дэс дараалалтай үндсэндээ адилхан шаардлага тавигддаг. Шаардлагатай бичиг баримтуудааГадаад хяналтын байгууллагад бүрдүүлж өгвөл байр худалдан авч болно. Бодит дарааллыг доорх заавраас харна уу.

1.Худалдагч болон худалдан авагч хоёр тал Брокерийн компанитай гэрээ хийнэ.

2.Худалдан авагч гадаад хяналтын албанд хянуулна.

3.Худалдан авагч болон худалдагч байр дамжуулан шилжүүлэх материалуудаа тушаана.

4.Худалдан авагч болон худалдагч байрны өмчлөлийн эрхийг дамжуулан шилжүүлэх бичиг баримт бүрдүүлнэ.

5.Байр өмчлөлийн гэрчилгээгээ авна.

Дээр дурдсан дэс дараалал дотроос 2, 3 дугаар зүйлийг онцгойлон анхаарах шаардлагатай.

Гурав. Гадаад иргэн байр худалдан авахад ямар материал бэлтгэх хэрэгтэй вэ?

Гадаадын иргэд байр орон сууц худалдан авахад Хятад улсын иргэн байр худалдан авахад бэлддэг материалуудтай адилхан бэлдэхээс гадна дараах материалуудыг нэмж бэлдэх шаардлагатай.

1. Иргэний үнэмлэх:

A. Хонконг, Макао зэрэг онцгой засаг захиргаатай орны иргэд паспорт буюу иргэний үнэмлэх, дотоод оронд нэвтрэх үнэмлэхээ тушаах хэрэгтэй.

B. Тайванийиргэд хуулиар батлагдсан иргэний үнэмлэхээ тушаана.

C. Гадаад улсын иргэд паспорт, оршин суух гэрчилгээгээ өгөх хэрэгтэй. Хэрэв оршин суух гэрчилгээ байхгүй бол Хятад улсын баталгаат орчуулгын байгууллагаар паспортаа хятад хэлээр орчуулж өгсөн байх хэрэгтэй.

2. Байр худалдан авахад бүрдүүлэх материал:

A. Хонконг, Макао, Тайваний иргэн биш бол Хятад улсад нэг жилийн хугацаатай ажилласан буюу суралцсан гэрчилгээ өгөх хэрэгтэй./Хөдөлмөрийн гэрээ буюу нэг жилийн виз зэрэг/

B. Байр орон сууц худалдан авагч дараах материалыг  зайлшгүй тушаана.

A. Худалдан авагч ньхоёроос дээш хүн тухайн байрыг хамт эзэмшихээр байвал хамтдаа өргөдөл гаргаж болно. Өргөдөл гаргасан иргэн нь хөдөлмөрлөх чадвараа алдсан бол зайлшгүй асруулж буй гэрчилгээ болон асарч байгаа хүний иргэний үнэмлэх /паспорт/-ын хуулбарыг тушаах хэрэгтэй.

b. Гадаад хяналтын албанаас гаргасан “Гадаад хяналтын саналын бичиг”.

C. Байр хэмжилтийн гэрчилгээгээ авсны дараа байр худалдаалах төвд очиж байр өмчлөлийн гэрчилгээгээ авна.

C.Ашиглагдаж байсан хуучин байр худалдан авах хүмүүс дараах зүйлийг бэлдэх хэрэгтэй:

а. Худалдах гэрээний гэрчилгээ

b. Гадаад хяналтын албанаас гаргасан “Гадаад хяналтын саналын бичиг”

c. “Байр үнэлгээний мэдүүлэг”

d. “Байр хэмжилтийн гэрчилгээ”

3. Зээл авахад бэлдэх материал:

a.Иргэний үнэмлэх/ паспорт/

B. Урьдчилж төлсөн байрнытөлбөрийн гэрчилгээ

c. Зээл авах хүний орлогын гэрчилгээ, сурлагын намтрын гэрчилгээ болон зээлийн гэрчилгээ

d. Гэрлэлтийн баталгаа буюу гэрлээгүйг батлах гэрчилгээ, гэр бүлийн хоёр өөр хүнд найдаж зээл авахуулсан байвал зайлшгүйзөвшөөрөл бүхий“Итгэмжлэлийн бичиг” гаргаж, Хятад улсад суугаа Консулын газраас гэрчилгээ авсан байна.

Гадаадын иргэн хэрэв өөр хүнд найдаж байр орон сууц худалдан авахад хүрвэл зайлшгүй итгэмжлэлийн гэрчилгээ авна. Ингэснээр итгэмжлэлд заасан хугацаанд итгэмжлэлд тусгагдсан зүйлсээс бусад тодорхой бус шалтгааны улмаас өөр хүнд итгэмжлүүлж байр худалдан авагчид хохирол учрахаас хамгаална.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл