Хятад улс өмнөхөн ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо байнгын хурал хуралдуулж, үер усны гамшгаас урьдчилсан сэргийлж, авран туслах ба гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг судлан төлөвлөлт хийв.
Урьдчилан сэрэмжлүүлэх оновчтой хариу арга хэмжээ авч, цаг агаар болон гамшгийн урьдчилсан мэдээг уялдуулан нэгтгэж, хүмүүсийг шилжүүлэн гамшгаас хамгаалах төслөө нарийвчилж, эрсдэлтэй хүмүүсийг аль болох эрт шилжүүлэх хэрэгтэй гэж хуралд тэмдэглэжээ.
Хурлаар мөн бүх хүчээ дайчлан аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн наад захын амьдралыг хангахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, гамшгийн бүсэд үйлдвэрлэл, амьжиргааны хэвийн журмыг аль болох хурдан сэргээх ёстойг онцоллоо.
Гамшгаас аврах хөрөнгийг зөв зарцуулж, сэргээн босголтын ажлыг түргэвчлэх шаардлагатайг хуралд онцоллоо.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чадавхыг улам сайжруулах, алдаа дутагдал, сул талаа нөхөх тал дээр анхаарч, нягт нямбай судлан, нэгтгэн дүгнэх шаардлагатай хэмээн хурлын үеэр онцоллоо.
Хайхэ голын сав газарт болсон гамшигт үерийн дараа нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийг хурдасгах зорилгоор 08 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Усны нөөцийн яам хамтран 1 тэрбум юаний нөхөн олговорын үндсэн дээр дахин 500 сая юанийн буцалтгүй тусламжийг Тяньжин, Хэбэй зэрэг усны хохирлыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад аль болох түргэн хугацаанд хэвийн үйлдвэрлэл, амьдралын дэг журмыг сэргээхэд нь туслах, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна.
