
Ли Кэчян хоёр орны ерөнхий сайдын уулзалтын үр дүнг танилцуулж хэлэхдээ, Хятад Японы харилцаа сайжирч хөгжих нь хоёр талын ашиг сонирхолд нийцэхээр барахгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд ашигтай юм. Энэ жил бол Хятад, Японы энх тайвны гэрээ байгуулсан 40 жилийн ой, хоёр тал гэрээний зориг санааг дахин дурсаж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, Хятад Японы харилцааг энх тайван найрамдлын хамтын ажиллагааны замаар урт хугацаанд ахиулах хэрэгтэй гэжээ.
Ли Кэчян: - Хоёр тал Хятад, Японы 4 улс төрийн баримт бичгийн олон зарчмыг журамлан сахиж, түүх, Тайвань зэрэг эмзэг асуудлыг сайтар зохицуулж, бодит үйл ажиллагаагаар хамтын түнш гэдгээ харуулж, харилцан заналхийлэл болохгүй гэсэн улс төрийн ойлголттой болох хэрэгтэй гэжээ.
Абэ Шинзоо: - Ерөнхий сайд ли Кэчян Японд албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргэж байна. Ноднин жил хоёр орны харилцаанд сайжрах тохиол гарч, хоёр талын хамтын хүчин чармайлтаар тасралтгүй хөгжсөн байна. Миний бие ерөнхий сайд Ли Кэчянтай хэлэлцээ хийж, маш олон чухал хамтын ойлголттой болсон юм. Хоёр тал тэнгис агаарын холбоо авах механизм байгуулж, хамтаар хамтаар тэнгисийн хямралыг хяналтдаа авч, Зүүн тэнгисийг энх тайван, хамтран ажилласан, найрсаг тэнгис болгохыг хүлээн зөвшөөрчээ. Япон Хятад нийгмийн даатгалын хэлэлцээр тохиролцон нь хоёр талын эдийн засгийн солилцоог ахиулахад тустай. Хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөтгөх, гуравдагч талтай хамтран ажиллахыг ахиулах, хамтаар кино үйлдэх зэрэг талаар шинэ хамтын ойлголтод хүрсэн нь хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ашигтай бөгөөд хоёр талын ард түмэн хоорондын солилцоо болон хоорондын ойлголтыг ахиулахад ашигтай юм. Японы тал Хятадын талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг батлах болно гэжээ.
