solongonews
Тэр таниас удахгүй салах гэж байгааг яаж урьдчилан мэдэх вэ?
2015-12-28 18:21
Хэн ч хайртай хүнээсээ хагацахыг хүсэхгүй. Зарим хүмүүс үүний тухай бодохыг ч хүсдэггүй. Тэгтэл зарим залуус шийдсэн л бол шийдсэн гэж бодлогогүй алхам хийхээсээ өмнө гаргадаг шинжүүдийг танд сонирхуулая.
Хэн ч хайртай хүнээсээ хагацахыг хүсэхгүй.  Зарим хүмүүс үүний тухай бодохыг ч хүсдэггүй. Тэгтэл зарим залуус шийдсэн л бол шийдсэн гэж бодлогогүй алхам хийхээсээ өмнө гаргадаг 10 шинжийг танд сонирхуулая. 
Хэрвээ та 2-ын харьцаанд эдгээр шинжээс 1 нь ч гэсэн илэрч байвал сандарч эхэлсэн нь дээр. Гэхдээ бүх зүйл дуусах эсэх нь та 2-оос, таниас шалтгаална. 
 
Тэр таниас зайнаас харьцаж эхлэх
Залуу нь бүсгүйгээсээ үлам холдсоор, цаг хугацааг хамтдаа өнгөрөөхөө болино. Хэрвээ та түүнд уулзая гэхэд уулзаж амжихгүй, чадахгүй гэсэн хариулт өгөх нь ихэсвэл энэ бол муугийн дохио. Зарим үед та түүнтэй утсаар ярьж байхад танихгүй эмэгтэй хүний дуу хоолой сонсогдоно.  Энэ бол тэр тун удахгүй таныг орхино гэсэн үг.
 
Таынг эрхлүүлэх нь багасна
Таны залуу өдөр ирэх тусам уурлаж уцаарлах нь ихсэж олон нийтийн газар таны гарнаас хөтлөхөө больж, таниас аль болох хол явна. Баяртай гэж хэлэхдээ уруул дээр үнсдэг байснаа таны духан дээр үнсэнэ. Ихэнхи тохиолдолд энэ шинж нь тэр харилцаагаа дуусгах дөхөж буйг илэрхийлнэ. 
 
Утсаар ярихдаа таны хажуугаас заавал холдож ярих
Хэд хэдэн удаа түүний утас дуугарахад тэр өрөөнөөс утсаа аваад яаран гардаг юм биш биз? Энэ шинж бол түүний харилцаагаа дуусгахад бэлэн бөгөөд цаашилбал өөр бүсгүйтэй холбоотой болж байгааг та шууд гадарлах байх. ГЭХДЭЭ! Нууцалж ярьж байгаа нь танд сюрприз барихаар бэлдэж байх магадлалтай. Үүнийг шалгах амархан. Хэн ярьж байна? гэж асуухад үгийн завсаргүй уурлаж байвал танд ямар ч сюрприз ирэхгүй.
 
Залуу үргэлж завгүй байдаг 
Та түүнтэй уулзая гэхэд тэр үргэлж завгүй гэж хэлнэ. Ажил дээрээ байна, эсвэл найзтайгаа уулзах чухал хэрэгтэй, эсвэл ээжид очиж тусална г.м. Нэг үгээр бол уулзахгүй байх шалтгаан өчнөөн бий. 
 
Тань руу залгахгүй байх
Хэрвээ тэр өөрөө түрүүлж залгахаа бүр больж, үүнийг та өөрөө хийж байгаа бол бүх юм дуусахад бүр их ойрхон байна гэдгийг мэдэж аваарай. Хэрвээ тэр утсаа алдсан эсвэл шинэ дугаар авсан бол дурлалт бүсгүй рүүгээ шууд залгаж, мэдээллэх ёстой.
Ийм учраас харилцаагаа арай өндөрлөөгүй байгаа дээр та нөхцөл байдлыг анхаарч, та өөрөө хаях уу? Эсвэл хаягдах уу? Аль эсвэл харилцаагаа хэвээр авч үлдэх үү ? гэдгээ бүсгүй та шийдээрэй.  
 
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл