solongonews
Хятад Японы ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээв
2023-10-23 16:15
Хятад, Японы ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээв.

Хятад улсын ерөнхий сайд Ли Чян, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар 10-р сарын 23-ны өдөр Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 45 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ли Чян цахилгаандаа "45 жилийн өмнө хоёр орны ахмад үеийн удирдагчид, улс төрчид Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулах стратегийн шийдвэр гаргасан юм. Энэхүү гэрээ нь Хятад, Япон хоёр хөршийн энх тайвнаар зэрэгцэн орших мөнхийн найрамдлын ерөнхий чиг хандлагыг хууль эрх зүйн хэлбэрээр тогтоож, ноёрхогч үзлийг эсэргүүцэж, хоёр орны харилцааны хөгжлийн чухал бэлэг тэмдэг болсон юм. Хятадын тал Японтой хамтран ажиллаж, гэрээний үзэл баримтлалыг эргэн харж, хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг тууштай дагаж, Хятад, Японы харилцааг шинэ эриний шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Фумио Кишида "Япон, Хятад хоёр орон бүс нутаг, мөн дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг хүлээж, олон салбарт хамтын ажиллагааны их нөөц боломжтой. Хоёр тал хамтран Япон, Хятадын харилцааны бүтээлч, тогтвортой байдлыг бий болгох нь чухал ач холбогдолтой юм. Хятадын талтай байгуулсан гэрээний үзэл санааг санаж, Япон, Хятадын харилцааг цаашид өргөжүүлэхэд Япон улс бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхунет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл