solongonews
Антарктидын 37 дахь экспедиц амжилттай дуусав
2021-05-08 09:48
Антарктидын 37 дахь экспедиц амжилттай дуусав

5 дугаар сарын 7-ны өдөр "Шюэлүн 2" хөлөг онгоц Шанхай хотын дотоодын баазын гарамд буцаж ирсэн нь Хятадын 37 дахь Антарктидын экспедиц амжилттай дууссаныг харуулж байгаа аж. Энэхүү экспедиц нь "Шюэлүн 2" хөлөг онгоц Антарктидыг тойрсон экспедицийг ганц хөлөг онгоцоор хийсэн анхны тохиолдол юм. Экспедицийн баг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлсөн бөгөөд аялал 179 хоног үргэлжилж, 36,000 гаруй далайн милийг туулж, Антарктид дахь Цагаан хэрэм станц, Жүншань өртөөн дэх хангамж, боловсон хүчний сэлгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэж, Өмнөд далайн экосистем ба тэнгисийн орчны иж бүрэн судалгаа хийн, Баруун бүсийн байгаль орчныг хянах хөвүүрийг амжилттай сэргээв. Экспедицийн баг тахлын халдварын сорилтыг даван туулж, экспедицийн гишүүд "тэг халдвар" авсан, олон улсын Антарктидын экспедицийн багийн аврах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, Антарктидын экспедицийн материал нийлүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, олон тооны эрдэм шинжилгээний үр дүнд хүрсэн.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл