Хятадын хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд Хань Чанфү 21-ний өдөр хуралдсан “Их 20”-ийн группийн хөдөө аж ахуйн яамны сайд нарын онцгой хурал дээр, хамтад тулгарсан хямралыг хамтаараа нягтран нэгдэж шийдвэрлэх хэрэгтэй. “Их 20”-ын группийн бүх гишүүн улсууд олон улсын хөдөө аж ахуйн хангамжийн сүлжээ болон хүнсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг батлахын төлөө гар холбон хамтран ажиллая гэж санаачлав.
Хань Чанфү: “Хөдөө аж ахуй бол эдийн засаг нийгмийг тогтворжуулах суурь чулуу мөн, аюул түгшүүрт тулгарах тусам, хөдөө аж ахуйг улам тогтуун байлгах хэрэгтэй” гэв. Тэрбээр тахлын байдлыг сэргийлэн эзэмдэх хугацаанд Хятад улс амуу хүнс болон хүсэн ногооны бүтээгдэхүүний гаралтыг тогтворжуулах ба хангалтыг батлахыг чангатгаж, тийм олон том дунд хотод амуу будаа гурил, мах өндөг, жимс ногоо, загасны төрөл зэргийн хангалт гүйцэд, үнэ ханш тогтуун байхыг биелүүлэв. Үүний хамт ажлаа сэргээж үйлдвэрлэлээ сэргээхийг эмх журамтай ахиулж, хаврын тариалан үйлдвэрлэлийн хэвийн ёсоор явагдахыг баталж, Хятад улсын хөдөө аж ахуй энэхүү шалгалтыг дааж чадсан байна гэв. Тэрбээр Хятад улсын засгийн газар хөдөө аж ахуйг ямагт гол болох зүйлийн доторх хамгийн гол болгож, тахлаас сэргийлэх ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэгдсэн байдлаар төлөвлөж, хөдөө аж ахуйг хүчирхэгжүүлэн тариачдад ашиг хүртээж тариачдыг баяжуулах төрийн бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, энэ жилийн амуу хүнс ба тариалангийн элбэг хураалтыг бүх хүчнээрээ тэмцэн олно гэжээ.
Хань Чанфү олон улсын хөдөө аж ахуйн хангамжийн сүлжээ болон хүнсний аюулгүй байдлын тогтвортой байдлыг баталж, хамтаар бүх дэлхийн тахалтай тэмцэхэд хөдөө аж ахуйн хувь нэмрийг үзүүлэхийн тулд доорх хэдэн талаас санаачилсан байна.
Нэг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сайн хийж, тариалангийн үйлдвэрлэлийн эмх журмыг чармайн сэргээе.
Хоёр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжааг тогтворжуулж, амуу будаа ба чухал тариалангийн бүтээгдэхүүний олон улсын гүйлгээг шулуутгая.
Гурав. Олон талт хамтын ажиллагааг чангатгаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн мэдээ зангийг хамтаар эдлэх, туршлагын солилцоо, мэргэжлийн хамтын ажиллагааг чангатгая.
