solongonews
Хятад түүх, соёлын дурсгалт зүйлсийн тооллого хийнэ
2023-12-14 17:24
Хятад түүх, соёлын дурсгалт зүйлсийн тооллого хийнэ

    Түүх, соёлын дурсгалт зүйлсийг тоолох Хятадын 4 дэх удаагийн ажлын хэсгийн анхны хурал 14-нд Бээжинд болов.

 Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь И-чинь даргалж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ли Шүлэй үг хэлжээ.Соёл түүхийн дурсгалт зүйлсийн тоолох нь түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил хэргийг хөгжүүлэх чухал үндсэн ажил бөгөөд үндэсний томоохон нөхцөл байдал, үндэсний хүч чадлын судалгаа гэдгийг хурлаар онцолжээ.

Хятад улс 1956, 1981, 2007 онд үндэсний хэмжээнд түүх, соёлын дурсгалт зүйлсийн тооллого явуулж байв. Дөрөв дэх тооллогоор үндэсний үл хөдлөх соёлын дурсгалт зүйлсийн ерөнхий каталоги гаргах юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл