“Эрээн хотын монгол адууны Хятад, Монгол, Оросын хурдан морины уралдаан ба Хятад, Монгол, Оросын наадам 2023” арга хэмжээний нээлтийн ёслол 08 дугаар сарын 06-ны өдөр Эрээн хотын Үндэстний соёлын аж үйлдвэрийн хүрээлэнд болж өнгөрлөө.

Эрээн хот нь сүүлийн жилүүдэд боомтын давуу талаа ашиглан, соёлын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, монгол адуун соёлыг дэлхийн давшсан мэргэжилтэй хослуулан хөгжүүлж байна.


Хятад, Монгол, Оросын монгол морины уралдаанаар дамжуулан Эрээн хот нь өвөрмөц онлогтой адуун соёлын брэндээ бүтээж, соёл, аялал жуулчлал, худалдаагаар орон нутгийн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулан дэмжихээр зорилго болгосон байна. Арга хэмээний хүрээнд нийт 6 төрлийн уралдаан зохиогдох бөгөөд гурван сарын турш үргэлжилж, далимд нь мөн монгол морины аварга шалгаруулах, хадаг шүүрэх, морин спортын мэргэжлийн шалгаруулалт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдийг зохиогдох байна.
