solongonews
XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ (3)
2021-11-17 16:05
XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ (3)

Бүгд хурлаас өөрчлөлт шинэчлэлт, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үе шатанд, намын тулгамдаж байгаа гол үүрэг бол Хятадын бүтээн байгуулж байгаа социализмын зөв замыг үргэлжлэн хайж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчинг чөлөөлөн хөгжүүлж, ард түмнийг ядуурлаас ангижруулж, аль болох хурдан баяжуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд амьжирлын хүчин бялхам тогтолцооны баталгаа болон хурдтай хөгжих материаллаг нөхцөлөөр хангах явдал юм. ХКН-ын XI их хурлын төв хорооны Ⅲ бүгд хурлаас хойш, Дэн Шаопин нөхрөөр гол төлөөлөл болгосон Хятадын коммунистууд үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш эерэг сөрөг хоёр талын туршлагыг гүнзгий дүгнэж, социализм гэж юу вэ, социализмыг хэрхэн бүтээн байгуулах гэсэн язгуур үндсэн асуудлын хүрээнд, дэлхийн социализмын түүхэн туршлагад тулгуурлан Дэн Шаопингийн онолыг бүтээж, үзэл санааг чөлөөлж, үнэн мөнийг баримтлах, нам, улс орны ажлын төвийг эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх түүхт чанартай шийдвэр гаргаж, социализмын мөн чанарыг гүнзгий тайлбарлаж, социализмын анхан шатны үндсэн шугамыг тогтоож, өөрийн замаар замнах, Хятадын онцлогтой социализмыг байгуулахыг тодорхой дурдан, Хятадын онцлогтой социализм байгуулах тухай цуврал үндсэн асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, XXI зууны дунд үе гэхэд гурван алхмаар явж, социализмын орчин үеийн хөгжлийн стратегийг үндсэндээ хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социализмыг амжилттай нээсэн байна гэж тэмдэглэв.

Бүгд хурлаас, ХКН-ын XIII их хурлын төв хорооны IV бүгд хурлын хойш, Жян Зэминь нөхрөөр гол төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, намын үндсэн онол, үндсэн шугамыг баримталж, социализм гэж юу болох, социализмыг хэрхэн байгуулах болон ямар намыг бүтээн байгуулах, намыг хэрхэн бүтээн байгуулах тухай танилтыг гүнзгийрүүлж, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санааг төлөвшүүлж, дотоод, гадаадын нөхцөл байдал маш ээдрээтэй, дэлхийн социализмд ноцтой нугарал гарч, ноцтой сорилттой тулгамдсан байдлын өмнө Хятадын онцлогтой социализмыг хамгаалан, социализмын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн зорилт болон үндсэн төлөвийг тогтоож, социализмын анхан үе шатанд нийтийн өмчөөр гол болгож, олон төрлийн өмчийн эдийн засгийг зэргээр хөгжүүлэх үндсэн эдийн засгийн тогтолцоо болон хөдөлмөрлөсний хирээр хуваарилалтаар гол болгож, олон төрлийн хуваарилалтын хэлбэрийг зэргээр орших хуваарилалтын тогтолцоог тогтоож, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ нөхцөл байдлыг бий болгож, намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг ахиулж, Хятадын онцлогтой социализмыг XXI зуунд амжилттай үргэлжлүүлсэн байна гэж тэмдэглэв.

Бүгд хурлаас, ХКН-ын XVI их хурлаас хойш, Хү Жиньтао нөхрөөр гол төлөөлүүлсэн Хятадын коммунистууд бүх нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах процесст, практикийг шинэчилж, онолыг шинэчилж, байгууллыг шинэчлэхийг ахиулж,  шинэ нөхцөл байдалд ямар хөгжилд хүрэх, хэрхэн хөгжих зэрэг чухам том асуултыг гүнзгий таньж хариулан,  шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, стратегийн чухал боломжийг ашиглаж, бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, нэг л үзүүрт сэтгэлээр хөгжлийг төлөвлөж, хүнээр төв болгохыг баримталж,  иж бүрэн, уялдаатай, тогтвортой хөгжлийг цохон тэмдэглэж, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулахад анхаарал хандуулж, нийгмийн эрх тэгш, шударга ёс, намын эрх барих чадвар болон тэргүүлэх чанарын бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ нөхцөл байдалд Хятадын онцлогтой социализмыг амжилттай баримтлан хөгжүүлж чадсан байна гэж тэмдэглэв.

Бүгд хурлаас цохон тэмдэглэхдээ, энэ хугацаанд, намаас шинэ практик, цаг үеийн онцлогт тулгуурлан марксизмыг баримтлан хөгжүүлж, Хятадын онцлогтой социализмын хөгжлийн зам, хөгжлийн үе шат, үндсэн үүрэг, хөгжлийн хөдөлгүүр, хөгжлийн стратеги, улс төрийн баталгаа, эх орны нэгдэл, гадаад харилцаа болон олон улсын стратеги,удирдах хүчин болон түшиглэх хүчин зэрэг цуврал үндсэн асуудалд шинжлэх ухааны хариулт өгч, Хятадын онцлогтой социализмын онолын систем төлөвшиж, марксизмыг Хятаджуулах шинэ үсрэлтийг биелүүлсэн байна. Нам ард түмнийг удирдан үзэл санаагаа чөлөөлж, идэвхтэй урагш ахин, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их амжилтыг байгуулж, манай улс дээд хэмжээгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос амьжирлын хүчээр бялхам социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, битүүмжлэгдсэн хагас битүүжлэгдсэн байдлаас бүх талаар нээлттэй болсон түүхт чанартай эргэлтийг хийж, үйлдвэрлэлийн хүчин харьцангуй хоцрогдсон байдлаас эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн хоёрдугаар байрт орох түүхт чанартай давалт хийж, ардын аж амьдрал хоол хүнс, хувцас хунар хүрэлцэхгүй байснаас ерөнхийдөө дундаж чинээлэг, иж бүрэн дундаж чинээлэг нийгэмд шилжих түүхт чанартай үсрэлтийг биелүүлж, Хятадын үндэстнүүд хөл дээрээ босож зогсохоос баяжиж чадсан агуу их үсрэлтийг биелүүлэв. Хятадын Коммунист нам, Хятадын ард түмэн зоригтой, уйгагүй тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантайгаар өөрчлөлт шинэчлэлт бол өнөөгийн Хятад орны ирээдүйн хувь заяа шийдвэрлэх зангилаа арга хэмжээ болно, Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадын хөгжил цэцэглэлтийн зөв зам, Хятад орон цаг үетэй хөл нийлүүлэн урагш ахиж чадна гэдгийг зарласан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл