solongonews
Хятадын халдварын сүүлийн үеийн байдал
2021-10-25 09:58
24-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн халдвар хамгаалалтын нэгдсэн механизм хэвлэлийн бага хурал хийж, энэ удаагийн цар тахлын сүүлийн үеийн байдлыг танилцууллаа.

    Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах газрын орлогч дарга Ү Лян-Ю:

- 10-р сарын 17-нд олон нутагт олноороо цугласнаас болсон цар тахал үүссэн бөгөөд 10-р сарын 23-ны 24 цагийн байдлаар нийт 133 хүн халдвар авснаар батлагдсан гэж мэдэгдлээ.

    Энэ удаагийн цар тахлын эх үүсвэрийг мөн судалж байгаа бөгөөд халдварын хэлхээ нь ерөнхийдөө нэлээд тодорхой байгаа юм. Одоогийн батлагдсан 133  тохиолдлоос 106 нь жуулчлалын группын халдвартай холбоотой. Тодруулбал,  13 жуулчлалын групп, авто аялалтай холбоотой байна.
     Ү Лян-Ю:

- Халдварт өвчин судлал болон вирусын дарааллын дүнгээс харахад халдварын тохиолдлын вирусын геномын дараалал нь Хятад улсын өмнийн цар тахлын эх үүсвэртэй ижил төстэй байдал бага учраас энэ удаагийн цар тахал нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн шинэ эх үүсвэртэй холбоотой болохыг харууллаа гэж мэдэгдэв.

    Ү Лян-Ю:

- Энэ удаагийн цар тахлын вирус нь Дельта хувилбар мөн бөгөөд халдвар авсан зарим тохиолдлын амьсгалын замын дээжид вирусын нуклеин хүчлийн хэмжээ ихтэй байгаа нь халдвар дамжих эрсдэл өндөр байгааг харууллаа гэж хэллээ.
    Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн:

- Одоогийн байдлаар 10-р сарын 17-ноос хойш Хятад улсын олон нутагт халдварын тохиолдол бүртгэгдэж, хурдтай тархах хандлагатай байна. Долоо хоногт 11 муж, хот, өөртөө засах оронд тархжээ. Халдварын тохиолдлууд муж дамжин аялсан учраас цар тахал цаашид даамжрах эрсдэл ихтэй байгаа гэж мэдэгдлээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл