Аравдугаар сарын 24-нд НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд НҮБ-ын ажилтнуудаас бүрдсэн хөгжимчдийн баг оркестор хөгжим тогложээ. НҮБ-ын 72-р сонгуулийн Ерөнхий ассамблейн дарга Лекчек арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ: Өнөөгийн дэлхийн нийтэд нүүрлэж буй сорилтууд өөрчлөгдөж буй ч сорилтын эсрэг бидний зориг шулуудсан хэвээр байна. Бид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн эрхэм зорилго болох дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалан, улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарын асуудлуудыг шийдэн, хүний эрхийг хүндэтгэн, үндсэн эрх чөлөөг хамгаалж хөгжүүлэх ёстой юм гэжээ.

БНХАУ, Ирак, АНУ, Гайти,ОХУ, Куба зэрэг улсын НҮБ дахь суурин төлөөлөгч буюу суурин төлөөлөгчийн орлогч нар хятад, араб, англи, франц, орос, испани хэлээр “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн оршлыг уншжээ. Тус арга хэмжээнд Хятадын НҮБ дахь суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао оролцсон байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш "НҮБ-ын өдөр"-т зориулсан илтгэлдээ дэлхийн чанартай сорилтуудын эсрэг улс орнуудын ард түмэн хамтдаа хичээн зүтгэхийг уриалжээ. Гуттериш: Өнөөгийн дэлхий нийт янз бүрийн сорилттой тулгарч, мөргөлдөөн, шударга бус байдал, цаг агаарын гамшиг, цөмийн зэвсэг зэрэг аюул заналхийлэл улам нэмэгдсээр байна. Өнөөдөр бидэнд эдгээр заналхийллийг даван туулахын тулд тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө хэрэгтэйгээс гадна бидний идэвх зүтгэл шаардлагатай гэжээ.
1945 оны 10 дугаар сарын 24-нд “НҮБ-ын үндсэн дүрэм” хүчинтэй болж, НҮБ албан ёсоор байгуулагджээ. НҮБ 1947 онд шийдвэр гаргаж, жил бүрийн 10 дугаар сарын 24-нийг “НҮБ-ын өдөр” болгосон юм.
