solongonews
ДЭМБ хоёр тэрбум ширхэг вакцины гэрээг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв
2021-01-09 21:36
ДЭМБ хоёр тэрбум ширхэг вакцины гэрээг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 08-ны өдөр COVAX-ийг тэргүүлэн удирдахдаа  COVID-19 цар тахлын вакцины төлөвлөгөөнд 2 тэрбум ширхэг вакцины гэрээг хэрэгжүүлсэн бөгөөд вакциныг хүргүүлсний дараа оролцогч улс оронд тараана гэж мэдэгдэв. ДЭМБ вакцин үйлдвэрлэгчдийг энэ төлөвлөгөөнд илүү анхаарч, вакцины тархалтыг дэлхий даяар шударга тэгш хуваарилахыг уриалав.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тан Десай хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2 тэрбум ширхэг аюулгүй, үр дүнтэй COVID-19 вакцины гэрээ хэрэгжиж эхэлснээр бусад 1 тэрбум ширхэг вакциныг худалдан авах эрх, томоохон хэмжээнд вакциныг байршуулах талд "Бид бэлэн байна, COVAX бэлэн, бүх улс орнууд бэлэн болоод байна" гэжээ. Мөн тэрбээр өнөөгийн байдлаар 42 улс  вакциныг хэрэгжүүлэх сурталчилгааг хийж байгаагийн 36 нь өндөр орлоготой, үлдсэн 6 нь дунд орлоготой орнууд байна. Гэсэн хэдий ч бага орлоготой ба дундаж орлоготой ихэнх орнуудад вакцинжуулалт хараахан эхлээгүй байна гэжээ.

 

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл