solongonews
“Өвөр Монголыг хайрлах утга учир” сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа
2017-07-03 18:03
“Өвөр Монголыг хайрлах утга учир” сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болж байна.

ХКН-ын 19 дүгээр хурлыг угтан, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн байрыг тэмдэглэх зорилгоор Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо “Өвөр Монголыг хайрлах утга учир” сэдэвт арга хэмжээгээ эхлүүллээ. ӨМӨЗО-ны 70 жилийн түүх, хөгжлийг бүх талаар дэлгэн, Өвөр Монголын дүр төрхийг сурталчлах болно.

Өвөр Монгол эчнээ гүн соёл уламжлал, үндэсний зан үйл, шүлэг дуу шиг сайхан үзэмж, элбэг байгалийн гарал үүсэлтэй. Та Өвөр Монголд заавал ирээрэй.

Энд бид Өвөр Монголыг хайрлах олон учир утгыг сонгож гаргалаа. Уншигч та бүхэн сониноор дамжуулан оноогоо өгч болно. Дараах QR кодыг уншуулан орж уг арга хэмжээний агуулгатай танилцах боломжтой. Та Өвөр Монголыг хайрладаг учир утгаа сонгон бөглөсний дараа бидэнд шуудангаар ирүүлээрэй.

8 дугаар сарын 1-нээс 8-ны өдрийг хүртэл оноо өгч сонгон гаргасан 70 төрлийн учир утгыг Өвөр Монголын Өдрийн Сонины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах болно. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна.


Харилцах хүн: Заньдан
Шуудангийн хаяг: Хөххотын Жинь Чяо дүүргийн Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны интернэт мэдээллийн төв
Шуудангийн дугаар:010040

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл